Х.Намуун хөтлөгч боллоо
2019 оны 10 сарын 15
Х.Намуун хөтлөгч боллоо

Жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намуун тал бүрийн авьяастай нэгэн бололтой. Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй хэдий ч аавтайгаа хамт кинонд тоглож, шаггүй жүжигчин гэдгээ баталсан. Мөн өөрийн нэрийн гоо сайхны брэндээ үүсгэн байгуулж, бизнесийн салбарт ч хүч үзэж яваа. Тэгвэл Х.Намуун энэ зэргээр өөрийгөө хязгаарлахыг хүсээгүй бололтой. Учир нь тэрбээр ирээдүйд телевизийн салбарт хүч үзэхээр шийдэж, "Wolarsen" хэмээх онлайн шоу нэвтрүүлэг бэлтгэж эхэлжээ. Нэвтрүүлгийнхээ үеэр тэрбээр ирээдүйтэй хөтлөгч гэдгээ ч харуулж байгаа аж. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ