А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан
2019 оны 10 сарын 16
А.Хишигдалай: Айлын тогоо яах  вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувийн амьдралын талаар сүүлийн үед сошиалаар нэлээд шуугицгаасан. Тэгвэл мэргэжил нэгт дуучин А.Хишигдалай энэ талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Зовлонг мартах гэж жаргалыг зохиодог
Аз жаргал гэж байхгүй
Айхтар үг байна шүү
За тэгээд ер нь төрийн мөнгө идээд уугаад сагаад цалгиад яваа биш. Эгэл жирийн л сайхан дуучин шүү дээ. Караокед мөрөө түшилцээд дууг нь дуулдаг байж амьдралыг нь шүүгээд яах вэ дээ. Хэд насална гэж хүн хэмлээд сууж байдаг юм бэ? Амьдрал чинь асуудалгүй тийм сайхан байдаггүй л байлтай. Айлын тогоо яах  вэ өөрийнхөө тооноор нар мандахыг л харж байвал амьдрал ай даа сайхан даа. Бүдэрсэн чулуу болгоныг нь түүж туслахгүйгээс хойш... 
Үүлэн чөлөөний наранд бүлээцэн дулаацах нас минь
Үнэн худлын хооронд бүдгэрэх дурсамж" хэмээн бичжээ. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ