Сүндэрээ бүсгүйчүүдтэй туршлагаа хуваалцана
2019 оны 10 сарын 16
Сүндэрээ бүсгүйчүүдтэй туршлагаа хуваалцана

Дуучин Г.Сүндэрмаа ээж болсныхоо дараа фитнесээр идэвхтэй хичээллэх болсон. Улмаар анхны тэмцээндээ амжилттай оролцож, мөнгөн медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед уран бүтээл гэхээсээ хувийн карьертаа анхаарах болсон тэрбээр влог хөтөлж, өөрийн туршлагаа хуваалцахаар шийдсэн гэнэ шүү. Энэ тухайд тэрбээр "Сүндэрээ нь бүх л завгүй бүсгүйчүүд та нартаа өдөр тутамд хэрэг болохуйц бяцхан зөвлөмж, мэдээллүүдтэй сонирхолтой цуврал влог хийх болсондоо маш их баяртай байна. Стрессгүй байхын чухал үндэс нь цэгцтэй байх юм байна гэдгийг өөрийн бие дээр мэдэрлээ. Бас ажлын ачаалал маш сайн хөнгөвчлөөд өгдөг юм байна" хэмээжээ. Охид, бүсгүйчүүд Сүндэрээгийн туршлагаас суралцахыг хүсвэл түүний сошиал хуудаст нэгдэж болох нь ээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ