“Миний нутаг Булганхангай” тоглолт болно
2019 оны 10 сарын 16
 “Миний нутаг Булганхангай” тоглолт болно

Монголын дууны шүлгийн мастеруудын үргэлжлэл болон гарч ирсэн яруу найрагч, продюсер Хүрэлбаатарын Соёмбо өөрийн шүлгүүдээр бүтсэн дууны тоглолтоо энэ сарын 19-ний өдөр 19.00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулна.  


Соёл урлагийн төсөл хөгжүүлэлтийн “Тэнгри медиа” компаниас санаачлан эхлүүлж буй “Миний нутаг” уран бүтээлчдийн цуврал төслийн анхны зочин болж буй түүний тоглолтод рок поп, нийтийн, мэргэжлийн дууны шилдэг уран бүтээлчид оролцож хамтарсан бүтээлүүдээрээ үзэгчдэд бэлэг барих юм. Мөн тоглолтын үеэр нутгаа сурталчлан Булган нутгийнхан айргаараа дайлж, байгалийн үзэсгэлэн шингэсэн гэрэл зургийн бүтээлүүдийг дэлгэхээс гадна, энэ нутгийн талаарх урьд эртийн намтар түүхээс түүхчид танин мэдэхүйн “цэнэг" хүртээнэ.


“Морин хуур” наадмын тэргүүн шагналт Х.Соёмбо 2000 оноос хойших Монголын дууны урлагт өөрийн гэсэн өнгө аяс, шинэлэг зохиомжит дууны шүлгээрээ ялгарсан олон бүтээлийн эзэн юм. Тэрбээр “Миний нутаг Булганхангай” тоглолт дан ганц Булган аймгийнханд гэхээсээ, дуунд дуртай хүн бүхэнд зориулагдсан гэдгийг онцолж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ