Тодоо хайртыгаа ойлгож эхэлжээ
2019 оны 10 сарын 16
Тодоо хайртыгаа ойлгож эхэлжээ

УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл буюу Тодоо АНУ-д байгаа найз бүсгүй Шүүдэрээтэйгээ хамтдаа амьдрахаар очсон талаар бид мэдээлсэн. Хосыг салсан, нийлсэн эсэхэд санаа зовж суудаг фэнүүддээ тэрбээр сураг сонсгожээ. Тодруулбал, "Зурган дээр Like дарахгүй л бол, ёoment дээр хариу өгөхгүй л бол. Хамт авхуулсан зургаа хийхгүй л бол салчихсан гэдгээ болиорой та нар. Болж л өгвөл холдуулчих гээд л байх юм аа. Юм болгонд хариу өгч, юм бүхнээ тайлагнаж болохгүй биз.
Бид хамтдаа ажиллаж, сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна. Бидэнд хийх зүйл маш их байна.
Зав зай ер нь олдохгүй, хоёр биетэйгээ ч тухтай уулзаж чадахгүй, яг л бусдын адил амьдралынхаа төлөө хичээж явна. "Надтай холбоо барихгүй удлаа" гэж боддог байсан ч, өөрөө энд ирээд "Нээрээ ч тийм юм даа" гэж биеэр мэдэрч л сууна. Бид ганцхан л амьдарна, энэ олдсон амьдралаа эрүүл, аз жаргалтай, харамсах зүйлгүйгээр туулах нь бидний үүрэг. Муу явж, муухай амьдрахыг хүсдэг хүн байхгүй биз дээ. Дор бүрнээ амьдралаа босгож, цахим орчинд эерэг байж, уйдах, утсаа ухах завгүйгээр хөдөлмөрлөж, хэн нэгэнд урмын үг харамгүй илгээж, зүгээр л сайхан амьдарцгаая хэдүүлээ. Миний дэргэд тэр минь байна. Тэрний минь дэргэд би байж л байна" гэжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ