Банк бус санхүүгийн байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэв
2019 оны 10 сарын 16
Банк бус санхүүгийн байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэв
Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны III улиралд оноосон нэр өөрчлөх, салбар байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгө, бүтцэд өөрчлөлт оруулахаар нийт 40 банк бус санхүүгийн байгууллагын гаргасан хүсэлтийг Хорооны даргын тушаалаар шийдвэрлэв.

Эдгээрээс 3 ББСБ-ын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэж, 5 ББСБ-ын салбар байгуулах хүсэлтийг шийдвэрлэж, нэг ББСБ-ын салбарыг хүчингүй болгов. Мөн 13 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг, 9 ББСБ-ын хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг, 2 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг, 1 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, 6 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хүсэлтийг шийдвэрлэлээ.

Үүнээс 17 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг тухай хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар оноосон нэр, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэдээ өөрчлөлт оруулсан болон салбар нээсэн ББСБ-уудын жагсаалтыг доор хүснэгтээр үзүүллээ.

Энд дарж харна уу
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ