2019 оны 12 сарын 5
Номингуудын дунд төөрнө...
2019 оны 10 сарын 17
![]() |
Б.Мөнх-Оргил хуудаснаас
Номингуудын дунд төөрнө
Хулангуудын дунд ч бас …
Энхжин, Энхжингүүд хаа сайгүй
Ижилхэн нэртнүүд намайг бүчнэ
Анх, Энх, Мөнх, Туяа, Заяа, Зол, Зул, Жаргал
Алтан, Мөнгөн, Ган, Болор, Чимэг, Цэцэг
Тачаангуй хүүхнүүд …
Уянга, Солонго, Дөлгөөн, Мишээл, Хүслэн
Ууган, Отгон, Эрдэнэ, Оюун, Билэг, Энэрэл, Ариун
Энхрийхэн хүүхнүүд …
Долгор, Дулам, Мягмар, Пүрэв, Сүрэн, Янжин Цэнд Түвд нэртнүүд
Дотор гижигдсэн халуухан хүүхнүүд …
Саран, Намуун, Халиун, Уран, Сувд, Буян
Санаанд уяатай хөөрхөн хүүхнүүд …
Од, Наран, Гэрэл, Хонгор, Нандин, Туул, Цолмон
Охидын дунд би төөрнө …
Анужин, Анужингууд хаа сайгүй
Адилхан нэртнүүд намайг бүслэнэ
Б.МӨНХ-ОРГИЛ
2019.10.01-нд
Эх сурвалж http://www.info.mn

Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сонирхолтой мэдээ
Сэтгэгдлийг ачаалж байна ...