“Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ
2019 оны 10 сарын 18
“Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Үндэсний геологийн албыг байгуулсанаар манай эх орны геологийн судалгааг цаашид олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой боломж бүрдэнэ.
Мөн хоорондоо ямар нэг мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах замаар, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх төдийгүй өөрийн орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцлийг бүрдүүлж байна.
Дашрамд дурдахад энэ жил Монголд геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож буй бөгөөд Засгийн газраас геологийн салбарыг үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч байгааг илтгэж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ