“Бид ирээдүйн их мастерууд-2019” өсвөрийн шатарчдын тэмцээний аваргууд тодорлоо
2019 оны 10 сарын 24
“Бид ирээдүйн их мастерууд-2019” өсвөрийн шатарчдын тэмцээний аваргууд тодорлоо
МЭ VI зуунд Энэтхэг улсад үүссэн шатар буюу энэхүү хөлөгт тоглоомыг Дэлхийн Оюуны спорт оргил хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон. Тэгвэл энэхүү ууган спортын төрлөөр хичээллэдэг, сонирхож тоглодог хүүхэд багачуудын дунд олон шатлалтай тэмцээн уралдаан зохиоддог.

Энэ удаад Швед улсад амьдарч байгаа өсвөрийн шатарчдын аваргууд тодорсон талаарх мэдээллийг МҮОНТВ-ийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р. Хишиг-Алдар ирүүлжээ.

Шведийн Хаант улсад ажиллаж амьдардаг Монголчуудын дунд жил болгон зохиогддог “БИД ИРЭЭДҮЙН ИХ МАСТЕРУУД-2019” хэмээх Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Эх хэл соёлыг хөгжүүлэх “Төгс билэгт” төвөөс тавдахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн тэмцээн нь 6-8, 9-12, 13-15 гэсэн гурван насны ангилалаар явагдаж аваргуудаа тодруулсан байна.
Ингээд бага насны ангилалд хүрэл медалийг А. Хонгорзул мөнгөн медалийг Э.Маргад хүртсэн бол Т.Тэргэл алтан медалэзэн болж аваргаллаа. 9-12 насанд А.Адьяа хоёрдахь жилдээ дараалан түрүүлсэн бол С.Билгүүн, н.Дэлгэрбаяр нар удаалсан байна. Харин ахлах буюу 13-15 насанд н.Тэмүүжин хүрэл медаль н.Тэмүүлэн мөнгөн медаль харин С.Хасчулуу алтан медаль тус тус хүртлээ.

Оюун ухааны спортын нэг төрөл болох шатраар бага наснаасаа хичээллэх нь хүмүүжил болоод сэтгэн бодох чадварт нэн ач холбогдолтой бөгөөд энэ ч үүднээс тус улсад наймдахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Төгс Билэгт” төвийн дэргэдэх шатрын дугүйлангийн сургалтанд хамрагддаг хүүхдүүд багагүй амжилттай оролцсонбайна. Цаашид ч сонирхож хичээллэгчдийн улам нэмэгдэж, эцэг эхчүүд ч үүнд цаг зав гарган, бидний үйл ажиллагаанд туслах болно хэмээн багш нар нь онцолж байлаа.

Бэлтгэсэн: Р.Алдар
Эх сурвалж http://www.info.mn

Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ