Инээмсэглэж амьдар бүсгүй минь...
2019 оны 10 сарын 28
Инээмсэглэж амьдар бүсгүй минь...


Инээмсэглэж амьдар бүсгүй минь
Зүрхэнд чинь гунигийн бороо шивэрсэн ч
Сэтгэлд чинь хүйтэн жавар хургасан ч
Харцанд чинь хайрын дөл бүүдийсэн ч
Амьдралд чинь азгүй тохиолдол учирсан ч
Дотроо хадгалж шаналалгүй сэтгэлээ онгойтол уйлчихаад
Тэргүүнээ өөд өргөн бардам инээмсэглэ бүсгүй минь

Тэнгэрт нар мандаж л байдаг, жаргаж л байдаг
Газарт цэцэгс ургаж л байдаг, хагдарч л байдаг
Хорвоод хүмүүс ирж л байдаг, буцаж л байдаг
Хоёргүй сэтгэл ч хувирч л байдаг, эргэж л байдаг болохоор
Шархалсан зүрх чинь нэг л өдөр эдгэнэ, итгээрэй
Шаналсан сэтгэл чинь нэг л өдөр тайтгарна
Инээмсэглээрэй...
Г. Болормаа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ