Селена Гомез: Ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байна
2019 оны 10 сарын 29
Селена Гомез: Ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байна

Дуучин Селена Гомес дөрвөн жилийн дараа эргэн ирэлтээ хийж,  "Lose You To Love Me" болон "Look at Her Now" дууныхаа клипийг цацсан. Харин фэнүүд нь түүний шинэ дууг экс найз залуу болох Жастин Биберт зориулсан хэмээн шуугицгаасан. Тэгвэл Селена Гомез энэ талаар "Чи амьдралдаа анх удаагаа хайр гэдэг зүйлтэй тулгарах үед энэ нь ихэвчлэн хортой харилцаа болж хувирдаг. Учир нь чи тэр үед юмны учир ойлгохгүй залуу байдаг. Чи нөгөө хүнээсээ сэтгэл зүйн хувьд хэтэрхий хамааралтай болж, хүсэл тачаалыг хайр гэж эндүүрдэг. Би маш удаан ийм ташаа ойлголттой явсан. Ирээдүйд би нэг нэгнээсээ сэтгэл зүйн хувьд хамааралтай, замбараагүй, хоорондоо ярилцаж чаддаггүй харилцаа тогтоохыг хүсэхгүй байна. Жинхэнэ хайрыг олохыг хүсч байна. Гэхдээ одоогоор ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байна. Маш зугаатай, сайхан байгаа" хэмээжээ. Ийнхүү тэрбээр Жастин Бибертэй эргэж буцсан харилцаандаа цэг тавьж, хайр бус хүсэл тачаал байсан хэмээн тодотгосон байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ