“Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэн гарч байна
2019 оны 10 сарын 29
“Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэн гарч байна

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа энэ сарын 25-31-нд зохион байгуулж байна.
Энэ жил зураачид Баянхонгор, Хэнтий, Өмнөговь баруун аймгийн болон Олон улсын зураачидтай хамтран БНХАУ-ын Алтан тооройн фестиваль, ОХУ-ын Абакан хотын Хакасын пленерт явж олон судалбар ажлыг хийсэн юм. Энэхүү ажлаа тайлагнасан судалбар зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо. Үзэсгэлэнд зураачид өөрсдийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвисан /тосон болон усан будаг, пастель, зураасан зураг/ 200-аад судалбар зураг дэлгэжээ. 
Судалбар зураг нь аливаа уран бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийн, судалгаа их хийдэг онцлогтой. Иймд дүрслэх урлагийн үе үеийн алдарт зураачид 21 аймагт Урчуудын эвлэлийн салбарыг нээж, тэдэнд судалбар зургийн хичээл заахаас гаднаэнэ үеэрээ эх орныхоо байгалийн сайхныг дүрслэн үлдээсэн олон бүтээл туурвидаг. Үүнээс үзэхэд урлагийн бүтээлүүд дотор судалбар зураг чухал байр суурь эзэлдгийг уран бүтээлчид хэлж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд, энэ сарын 28-нд урлаг судлаач О.Сосор “Судалбар зургийн ач холбогдол” уулзалт лекцийг, энэ сарын 31-нд МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, багш Д.Булгантуяа “Хөрөг зургийн судалбар” оюутан залууст зориулсан мастер класс  зохион байгуулах юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ