Дуучин Б.Сарантуяа “Амьдрал” аялан тоглолтоо эхлүүллээ
2019 оны 10 сарын 29
Дуучин Б.Сарантуяа “Амьдрал” аялан тоглолтоо эхлүүллээ


Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяа “Амьдрал” нэртэй аялан тоглолтоо орон нутгийн үзэгчдээ хүргэхээр аян замдаа гарчээ. Энэ нь түүний зургаа дахь удаагийн бие даасан аялан тоглолт юм.

“Амьдралыг минь ивээж, түшиж тулж явсан хайрт ээж минь жилийн өмнө өөд болсон. Монголчууд бурхан болсон хүнээ хүндэтгэн дурсаж суварга босгодог. Тэр ч утгаараа ээждээ зориулж дуун суварга босгож, цомог гаргана гэсэн амлалтдаа хүрэхээр зорьсон. Төрсөн өдрөөсөө өмнө тус цомгоо өлгийдөн авахаар зэхэж байна” гэсэн юм. Мөн тэрээр байгалийн сайхныг бишрэн, эх орноороо аялан тоглох нь энергийн эх үүсвэр болж, эрч хүч нэмдэг тухай ярилаа.

Энэ удаагийн аялан тоглолтоор энэрэл хайр, элбэрэл ачлалын тухай сэдэвт болон өөрийн хит болсон дууг түмэн олондоо хүргэхээр бэлтгэжээ. Үзэгчдэд Б.Сарантуяа гэх хүний хүүхэд нас, аав ээж, амьдралыг өгүүлэх нандин бичлэгийг мөн хуваалцах аж.

Түүнчлэн тэрээр “Амьдрал” аялан тоглолтынхоо тухай влог хийж эхэлсэн байна. Өөрөө дүрсээ авч, эвлүүлж, нийтэлж буй тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. 

Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг ба орон нутаг дахь “Скайтел”-ийн салбарууд болон аймгуудын хөгжимт драмын театр, чуулгуудаар худалдаалж буй аж.
Эх сурвалж http://www.info.mn
Дуучин Б.Сарантуяа “Амьдрал” аялан тоглолтоо эхлүүллээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ