Б.Амархүүд хоёр жилийн ял оноов
2019 оны 10 сарын 29
Б.Амархүүд хоёр жилийн ял оноов

Хар тамхи хэрэглэсэн хэргээр дуучин Б.Амархүүг холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноов.  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11:30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Амархүүг шүүхэд шилжүүлээд байсан билээ. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ