УИХ-ын гишүүдийн ББСБ-уудыг хэн санхүүжүүлдэг вэ
2019 оны 10 сарын 30
УИХ-ын гишүүдийн ББСБ-уудыг хэн санхүүжүүлдэг вэ
Мэдээлэлд ойр байдал, давуу эрхээ ашиглан бага хүүтэй зээл авч, хувийн бизнесээ цэцэглүүлж буй УИХ-ийн гишүүд, сайд дарга нарын тухай бичсээр, ярьсаар байгаа ч тэдэнд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол үгүй. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орж, олон улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмтэй тэмцэх талаар авсан арга хэмжээ байхгүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй гэсэн нэр зүүхэд тэдний оруулсан нөлөө бий гэхэд хилсдэхгүй. 
Банк бус санхүүгийн байгууллагуудын цаана ч УИХ-ийн гишүүд бий гэсэн хардлага бий. Тэгвэл УИХ-ийн гишүүдийн Банк бус санхүүгийн байгууллагуудад зээл олгодог бас нэг сан байдаг нь Бичил санхүүгийн хөгжлийн сан гэсэн мэдээлэл олны анхаарлыг татах боллоо. Тус сангийн захирлаар 10 гаруй жил ажиллаж бэлэн мөнгөөр туйлж явсан гэгдэх эрхэм одоо Санхүүгийн зохицуулах хороонд дэд даргын алба хашиж, ББСБ-уудын асуудлыг хариуцан ажиллаж байгаа Д.Баярсайхан юм. 
Тэрээр одоо ч Бичил санхүүгийн хөгжлийн санд эзэн сууж УИХ-ийн гишүүдийн ББСБ-д зээл олгож буй бололтой. Д.Баярсайхан тус сангийн ТУЗ-ийн гишүүн гэнэ. 


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ