“Мэдлэг ба чадвар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ
2019 оны 10 сарын 30
 “Мэдлэг ба чадвар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй “Мэдлэг ба чадвар” хөтөлбөр нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь Анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучууд болон залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр юм.

Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд нийт таван удаагийн нээлттэй идэвхижүүлэх лекц Анагаахын сургуулиуд дээр зохион байгуулагдана. Хоёрдугаарт шатанд 60 хүнийг сонгон авч, англи хэлний танхимын сургалтанд үнэ төлбөргүй хамруулах юм. Харин гуравдугаар шатанд амжилттай суралцсан 10 хүнтэй төслийн баг болон үргэлжлүүлэн хамтарч ажиллах юм байна.

“Мэдлэг ба чадвар” хөтөлбөрийн эхний хоёр удаагийн идэвхижүүлэх лекц нь АШУҮИС, “АЧ” АУИС дээр зохион байгуулагдсан бөгөөд нийт 700 гаруй оюутан залуучууд хамрагдаад байна. Гурав дахь лекц аравдугаар сарын 30-ны өдөр буюу /өнөөдөр/ 18:00 цагаас АШУҮИС-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх Анагаах ухааны сургуулийн байранд зохион байгуулагдах юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ