Алаг нүдэн Одноогийн авьяаслаг гэр бүл
2019 оны 10 сарын 31
Алаг нүдэн Одноогийн авьяаслаг гэр бүл

МУГЖ И.Одончимэг сүүлийн үед Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж байна гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Түүнийг сайн жүжигчин гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэгвэл энэ алаг нүдэн бүсгүй гэр бүлээрээ урлагт зүтгэж яваа, ёстой л авьяасны цуглуулгууд гэлтэй. Одноогийн том охин З.Номуун нь ээжийнхээ мэргэжлийг өвлөхөд урлагийн хүний амьдралын бэрхшээлийг мэддэг хүний хувьд нэлээд хориглосон гэдэг. Гэсэн хэдий ч охин нь ээжээс нууцаар шалгалт өгч, жүжигчин мэргэжил эзэмшсэнээр өдгөө тэд хамтдаа уран бүтээлээ туурвиж байгаа юм. Харин бага охин Б.Сүндари нь хориглоод ч нэмэргүйг багаасаа л харуулж, авьяас нь олны өмнө ил болсон. Хамгийн сүүлд Б.Сүндари “Хөөрхөн ээжтэй охин” кинонд тоглож, киноныхоо дууг аавтайгаа хамт дуулжээ. Т.Бархүү, Одноо хоёр бага охиныхоо авьяасыг эрт нээж, өөрийнх нь хүслээр урлагийн салбарт оруулсан нь энэ. Аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн Сүүний ч тэднийхээ нүүрийг улайлгахааргүй жүжиглэсэн гэдгийг Т.Бархүү онцолж, охиноороо ихэд бахархсан гэдэг шүү. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ