“Honeymoon” хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирнэ
2019 оны 10 сарын 31
 “Honeymoon” хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирнэ

“Honeymoon” охидын хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирэлтээ хийхээр болжээ. Хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан учраас ийнхүү бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орсон аж. Тэд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны нарыг шинэ гишүүдээрээ сонгосон байна. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ орсон гэнэ. 
Шинэчлэгдсэн багаар шижигнэсэн эрч хүчтэйгээр уран бүтээлдээ ороод буй “Honeymoon” хамтлагийнхан анхны цомогтоо орсон Ц.Байдрагийн “Чи хэн юм бэ” хэмээх дуугаа клипжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ