Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа
2019 оны 11 сарын 21
Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа
Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, Даатгалын салбарын 85 жилийн ойг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос, зохицуулалтын байгууллагын болон Хорооны шилдэг ажилтнуудыг Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Жуух бичиг”-ээр шагнав.

Идэвх санаачилга, ажил үйлсээрээ шалгарч, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасан санхүүгийн салбарын манлайлагчдын шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн гардуулж, баяр хүргэлээ.

Шагнал гардуулах үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, санхүүгийн салбар бол мэргэжлийн салбар болохыг онцолж, өндөр мэдлэг, ур чадвар, шуурхай, нягт гүйцэтгэл, чамбай ажиллагаа шаарддаг энэ салбарт ажиллагсад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдгийг бахархан тэмдэглэв.

Эх сурвалж http://www.info.mn
Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ