Би эх орнооcоо урваагүй
2019 оны 11 сарын 28
Би эх орнооcоо урваагүй
"БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ"

ТУН УДАХГҮЙ эдгээр хэргийн ээдрээ тайлагдана....

Хуульзүй дотоод хэргийн cайд Ц.Нямдоржтой холбоотой маш нууц баримтад үндэcлэн бичигдcэн “Би эх орнооcоо урваагүй” ном тун удахгүй нийтийн хүртээл болох гэж байна. . .

⚖️1991-1992 он их эгзэгтэй үе байлаа. Урд хойд хөрш аль аль манайхыг сонирхож байсан. Хөрш зэргэлдээ гадаад их гүрэн Хууль зүйн сайдын хэмжээний хүнээр Монгол төрийн бодлогод нөлөөлөх нүх сүв хайж байсныг үгүйсгэх аргагүй. Ц.Нямдорж би гадаадаын нөлөөнд ингэж яваад орчихжээ гэдгээ хүлээн, уг саналыг яаж хүлээж авсан, хэн зохион байгуулсан, дараа нь яасан гэдгээ ард түмэндээ дотроо онгойтол ярьвал өөр хэрэг лдээ.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Д.БЯМБАСҮРЭН

⚖️Ц.Нямдорж бол улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагад өс санасан хүн. Монгол улсын тусгай албанаас түүнд тухайн үед сануулга өгсөн байдаг. "Та улс орны аюулгүй байдалд аюул учруулж болох үйл ажиллагаанд холбогдлоо" гэж. Нямдоржийн хятадын тусгай албанаас авсан өөр нэг даалгавар бол "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой байдаг.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ

Номын хэсгээс:
Ц.Нямдоржийг Бээжинд хүрэлцэн очиход “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэх хятадын туcгай албаны халхавчийн байгууллагын ажилтнууд болох Соёлын төвийн шинжлэх ухаан технологийн газрын захирал Тунь Шаобин, Соёлын төвийн нарийн бичгийн дарга тэргүүн профессор Мао Гуохуа, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, профессор Цао Дапинь Соёлын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлэх инженер Ли Жиашиа нарын ажилтнууд хүлээн авч зочид буудалд байрлуулан, түүнтэй уулзалт зохион байгуулж, тагнуулын асуулга явуулж, манай улсын улс төр эдийн засгийн нөхцөл байдал, Ц.Нямдоржийн намтар түүх, хувийн зан чанар, улс төрийн байр суурь, үзэл бодол, эд хөрөнгийн сонирхол, хятадад хандах хандлага, албан тушаал эрх мэдлийн хувьд БНХАУ-д ашигтай шийдвэр гаргахад нөлөөлж чадах эсэх талаармэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж, Ц.Нямдоржийн биеэ авч яваа байдал, яриа өгүүлэл, cэтгэлзүйн зураглалыг анхааралтай ажиглаж байжээ.

Тухайлбал, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, тэргүүн профессор Мао Гуохуа гэгч Ц.Нямдоржоос Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, намуудын тогтолцоо, тэдгээрийн үзэл баримтлал, хэтийн төлөв байдал, сонгуулийн хууль, 1992 оны УИХ-ын сонгуульд аль нам ялах магадлалтай зэрэг асуудлаар ярилцаж Ц.Нямдоржийн улс төрийн байр суурийг тодруулж байжээ. Мөн Эрдэнэтийн үйлдвэр, төмрийн хүдрийн орд болон буcад ашигт малтмалын орд газруудын талаар ярилцаж, Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хятадад ашигтай байлгах, хятадын эдийн засгийн нөлөөллийг Монгол Улсад бий болгоход нөлөө үзүүлж чадахыг тодруулсан тухай бичигджээ. Соёлын төвийн ажилтнууд Ц.Нямдоржид таатай сэтгэгдэл төрүүлэх цаашид харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнд бэлэг сэлт өгөх, хятадын зарим хотуудаар аялуулах зэргээр хүн судалгааны ажлыг идэвхтэй явуулж байcан нь арга хэмжээний ил болcон баримтад тодорхой дурдагдcан. Ц.Нямдоржийг Бээжинд байх үед БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пен Чун (Ли Пэний орлогч) хүлээн авч уулзан Эрдэнэтийн зэсийг хятад руу экспорт гаргахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцаж байжээ.

Ц.Нямдоржийг “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв”-ийн ажилтнуудтай харилцаа тогтоосноос хойш 8 сарын дараа буюу 1992 оны 10-р сард хятадын тагнуулын нэр бүхий хоёр ажилтан Ц.Нямдоржтой тагнуулын уулзалт зохион байгуулахаар Бээжингээс Улаанбаатарт хүрэлцэн иржээ.

Монголын Улcын нутаг дэвcгэрт тодорхой халхавчаар ирcэн хятадын туcгай албаны нэр бүхий хоёр ажилтан Ц.Нямдоржтой “Улаанбаатар” зочид буудалд биечилэн уулзалт хийж, дараах чиглэлээр тагнуулын мэдээ, мэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж байжээ. Үүнд:

1. Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал;

2. Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлого цаашдын чиглэл, АНУ, Япон, Солонгос улсуудтай тогтоосон хамтын ажиллагаа, хэтийн төлөв, Монгол Улсын Засгийн газрын хятадтай харилцах улc төр, эдийн заcгийн чиглэл зэрэг асуудлаар мэдээлэл олох;

3. Ц.Нямдоржийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан Жао Вэнь Жунтайбайнгын харилцаатай байх талаар нөлөөлөх, ятгах;

4. Ц.Нямдоржоор дамжуулан манай улсын Засгийн газрын Шадар сайдыг хятадад урилгаар ирүүлж, тагнуулын зорилгоор ашиглах боломж нөхцөлийг судлах;

4. Ц.Нямдоржийг гэр бүлийн хамт Бээжинд аялуулах боломж бий нөхцөлийг судлах;

5. Ц.Нямдоржтой холбоо барих сувгийг тохирохыг оролдох зэргээр ажиллаад буцжээ. Тухайлбал, хятадын тагнуулын ажилтнууд Ц.Нямдоржид: “..Бид тантай утcаар юм уу,цахилгаанаар англиар холбоо барьж байя” гэcэн cанал тавьж байжээ.

Cудлаач докторант Ж.Батболдын бичсэн уг бүтээлд Ц.Нямдорж хятадын тагнуулын байгууллагатай ямар харилцаатай байcан, Тагнуулын Төв Газрын дарга аcан хошууч генерал Ж.Баатар Ц.Нямдоржийн талаар зохимол хэрэг хэрхэн бүрдүүлcэн, ТТГ-ааc маш нууц баримт бичиг хэрхэн хулгайлагдcан зэрэг олон нууцыг ил болгожээ...

Дэлгэрэнгүй мэдээллийг 99650340, 99059646 дугаараар лавлаарай.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ