Түргэн хоол батга гарахад нөлөөлдөг
2019 оны 11 сарын 28
Түргэн хоол батга гарахад нөлөөлдөг
Бургер, хотдог, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, сүүтэй шейк зэрэг калор, өөх тос, нүүрс усаар баялаг хоолнууд нь батга гарахад ихээхэн нөлөөлдөг байна.
        
Хятадын 5000 гаруй залуучууд, өсвөр насныхны дунд хийсэн нэгэн судалгаагаар байнга өөх тос ихтэй хоол идэх нь батга гарах эрсдэлийг 43 хувиар нэмэгдүүлдэг бол тогтмол түргэн хоол идвэл батга гарах эрсдэл 17 хувиар нэмэгддэг болохыг олж тогтоожээ.

Харин Туркэд 2300 эрчүүдийн дунд хийсэн өөр нэг судалгаагаар бургер эсвэл хиам байнга иддэг хүмүүс дээр батга гарах эрсдэл 24 хувиар илүү байгааг тогтоосон байна.

Зарим судлаачид түргэн хоол нь генд нөлөөлж, дааврыг өөрчлөх замаар батга гаргадаг гэж үздэг ч энэ нь яг яагаад батга гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг хараахан олж тогтоогоогүй байна. Хэдийгээр түргэн хоол байнга идэх нь батга гарах гол шалтгаан болохгүй ч, эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг санах нь зүйтэй.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ