“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
2019 оны 11 сарын 29
“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
Шведийн Хаант Улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд Улс тунхагласны 95 жилийн ойн баярыг угтан “Гайхамшигт монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа.

Шведийн Хаант Улс дахь Эх хэл соёлыг хөгжүүлэх “Төгс билэгт” төвөөс санаачлан Улс тунхагласны баяр, Монгол бахархалын өдөрт тохиолдуулан сүүлийн зургаан жилийн турш эх орон, эх хэл, соёл урлагаараа бахархах өдөрлөгийг зохион байгуулсаар иржээ.

Тэгвэл энэ жилийн хувьд Шведийн Хаант Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яам, Уппсала хотын Монголчуудын холбоо, спортын алдартнууд, гэрэл зураг, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран баяраа тэмдэглэж байгаа нь өмнөх жилүүдээс онцлогтой илүү ач холбогдолтой, зохион байгуулалт сайтай болсон байна.
Өдөрлөгийн үеэр монгол зургийн үзэсгэлэн, монгол зоог, үндэсний хувцас болон эсгий болон арьсан урлал, “Өгөөж” компанийн нэрийн бүтээгдэхүүн, “Аура” оношлогоо, хүүхдүүдийн монгол бичгийн бүтээл, тоглоом наадгай гэх мэт үзүүлэн бэлдэж хүрэлцэн ирсэн гадны зочдод эх орноо сурталчилан таниулахыг зорьсон байв.
Тус төвийн дэргэдэх морин хуурын “Хос чавхдас” чуулга, бүжгийн ”Happy Dance” сургалтын бүжигчид, төгөлдөр хуурын дугуйлангиН сурагчидын хамтарсан тоглолт олны талархалыг хүлээлээ.
Эх сурвалж http://www.info.mn
“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
“Гайхамшигт Монгол орон” өдөрлөгийг зохион байгууллаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ