Ийм эцэг эхчүүд олон байгаасай
2019 оны 11 сарын 29
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Өнгөрсөн амралтын өдөр нэгэн ер бусын арга хэмжээ боллоо. "Шинэ эхлэл" сургуулийн 8-р ангийн сурагчдад зориулсан арга хэмжээн дээр очиж номын талаар яриа хийх завшаан тохиолдлоо. Ямар учиртай арга хэмжээ байсан гэхээр сурагчид Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сантай танилцаж, номын сангийн үнэмлэх нээлгэн цаашид номын нөхөр болох учиртай байлаа. Хөтөлбөрийн талаар миний хувьд тийм төсөөлөлтэй очсон бөгөөд хүүхдүүд ч бас тэгж бодсон байх. Зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан гуай хүүхдүүдтэй номын талаар халуун дотно яриа өрнүүлж, унших номоо хэрхэн сонгох, мөн өөрийн уншлагын талаар ярьж хүүхдүүдийн асуулт хариултанд хариулж байлаа. Миний хувьд зохиолчийн дараа хүүхдүүдтэй яриа хийж ном уншихын ач тус болон ном хүнийг хэрхэн өөрчлөн бүтээдэг талаар бэлдсэн сэдвээ ярьж хүүхдүүд ч идэвхитэй оролцсон. Сэтгэл маш өндөр гарсан. Дийлэнх хүүхдүүд миний санал болгосон номыг уншсан байсан нь үнэхээр олзуурхууштай хэрэг байлаа. Тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Мөнх-Октябрь Баатарсүрэн-г дурдах нь зүйтэй болов уу. Хичээлийн агуулгаас гадна хүүхдүүдээ номтой ойртон нөхөрлөхийг дэмжин ажиллаж байгаа нь бахархууштай хэрэг мөнөөс мөн. Ийм л багш нар олон байгаасай. Амралтын өдөр хичээл заадаг ангитайгаа ажиллан сурган хүмүүжүүлэх үйл хэргээ үргэлжлүүлж буй нь хөндлөнгөөс харж буй миний хувьд содон байлаа. Хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд номын санч Раяа номын сангийн үйлчилгээг сонирхуулан, номын сангийн соёл, бусад үйлчилгээг танилцуулсан. Мөн өөрийн номонд дуртай болсон түүхийг сурагчдад хуваалцсан нь нэн сонирхолтой байв. За үүний дараа хамгийн сайхан үйл явдал эхэлсэн. Шинэ эхлэл сургуулийн 8А ангийн эцэг эхийн зөвлөлөөс хүүхдүүддээ "Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол" 191 боть номыг номын сантай нь бэлэглэсэн явдал байв. Энэ бэлгийг аваад хүүхдүүдийн гаргаж буй эмоци, сэтгэл хөдлөлөөс миний хувьд маш их энерги авлаа. Дээрээс нь Соёмбо Пресс хэвлэлийн газраас арга хэмжээн дээр ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж сурлагын амжилт хүссэн. Энэ өдөр энэ танхимд ирсэн хүн бүр сэтгэл хангалуун байж, номын хурим хийсэн сайхан өдөр байлаа. Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын агуулга, ач холбогдлын талаар би өмнө нь хэд хэдэн нийтлэл бичиж байсныг манай уншигчид мэдэх байх. Нэг анги дунджаар 30 хүүхэдтэй гэж үзвэл нэг хүүхдэд 50,000₮ ногдох юм байна лээ. Эцэг эхчүүдээ энэ нь бидний 2 өдрийн хоолны мөнгө гээд та бүхэн бодоорой. Таны хүүхэд хичээлийн хажуугаар дэлхийн хүүхдийн 500 гаруй шилмэл зохиолыг уншаад төгсөх нь байна шүү дээ.
Ийм сэтгэлтэй эцэг эхчүүд олон байгаасай.

Энэхүү номын санг авахыг хүссэн эцэг эхчүүд Bookmarket хуудас руу холбогдоорой. 9504-9646 дугаараар та бүхэн захиалах боломжтой.
#share хийж илүү олон эцэг эхчүүдэд хүргэхийг хүсье.

Эх сурвалж http://www.info.mn
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Ийм эцэг эхчүүд олон байгаасай
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ