Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
2019 оны 11 сарын 29
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
“ILash” салоны артист Э.Хандсүрэн буюу Юүкитэй ярилцлаа.

-“ILash” салоны артист Юүки гэдгээр нь сошиалд өөрийг тань нэлээд хүн таних байх. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Хандсүрэн гэдэг. Юүки бол миний артист нэр. Салон гэхээсээ илүү артистын ажлын өрөө буюу студи гэж явдаг. Одоогоор “ILash” студиэ хариуцан ажиллаж байна. Студийнхээ нэрийг eyelashes буюу англиар сормуус гэдэг үгийн товчлол болгоод “ILash” гэж өгсөн. Ерөнхийдөө гол үйлчилгээ маань сормуус гэж хэлж болно. Мөн дээр нь гоо сайхны бусад төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Тодруулбал, манайд ирснээр сормуус, make up, гоо сайхан, тураах галбиржуулах зэрэг үйлчилгээнүүд авах боломжтой. 
Нүд маш эмзэг эрхтэн учраас мэргэжлийн хүнээр сормуус суулгуулах хэрэгтэй
-Гоо сайханч, артист мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв. Хаана суралцсан бэ?
-Анх хоббигоороо сормуус артистаар эхлээд үргэлжлүүлж, гоо засалчаар төгсөөд ажиллаж байгаад сүүлд мэргэжлийн make up artist-аар сурсан. Өсвөр насандаа “Look model” агентлагт суралцдаг байсан юм. Гоо сайхан, нүүр будалтын хичээл нь одоо бодоход надад хамгийн их таалагддаг, хялбар санагддаг байж. Заримдаа бид өөрсдийн хийж чаддаг зүйлээ, авьяас чадвараа хайхрахгүй анзаарахгүй орхидог шүү дээ. Нөгөө талаас зарим нь түүнийг үнэхээр хиймээр байсан ч өөрийнх нь чадварыг 1000 хичээгээд гүйцдэггүй тохиолдол цөөнгүй байна. Тиймээс хүн жижиг ч гэлтгүй өөрийн сайн чаддаг, итгэлтэй байдаг зүйлээ ажил хэрэг болгож хийдэг байх нь маш зөв санагддаг. Энэ нь өөрт ч дөхөм,  бусдадаа ч хэрэгтэй  гэж ойлгодог. Залуучууддаа хандаж, “Чаддаг зүйлсээ улам хөгжүүлж тултал нь хийгээрэй" гэж уриалмаар байна. 
Миний хувьд анх гоо засалч, сормуус артист Г.Дэлгэржаргал багшаасаа энэ бүхнийг суралцсан. Манай багш бол сормуусаар Монголд номер нэг. Учир нь Монголд сормуус суулгах үйлчилгээ хийгдэж эхлээгүй байхад л Солонгост гоо сайхны салонд сормуус, гоо сайханчаар ажиллаж байсан туршлагатай. Г.Дэлгэржаргал багш маань  Монголд сормуусыг 15 орчим жилийн өмнөөс анх дэлгэрүүлж, өнөөг хүртэл энэ чиглэлээр ажилладаг. Мөн манай мэргэжлийн нүүр будалт заасан мастер Дариа багш маань байна. Make up-ыг зөвхөн гоё харагдахад хэрэглэхээс гадна өөр олон урсгал төрөл байдгийг мэдэж авснаар сонирхолтой санагдаж байгаа. Багш нараасаа мэдэхгүй, чадахгүйгээ асууж одоо хүртэл суралцаж явна.
-Сормуус суулгуулахад арчилгаа маш чухал санагддаг. Анхаарах зүйл нь юу байх вэ?
-Хүний нүд маш эмзэг эрхтэн учраас мэргэжлийн хүнээр сормуус суулгуулах хэрэгтэй. Учир нь сормуусны цавуу, сормуус гээд гадны биетүүд учраас маш болгоомжтой байх ёстой. Чанартай цавуу, сормуус ашиглаад мэргэжлийн хүн хийх ёстой юм. Манай багш үүнийг анхнаасаа надад маш сайн ойлгуулсан. Харин сормуус суулгуулсан хүн сормуусаа будахгүй байх, нүүрээ цэвэрлэх, усанд орохдоо болгоомжтой байх өөрөөс шалтгаалах арчилгааг хийж байх нь зүйтэй. Миний хувьд хамгийн сүүлийн үеийн, чанартай орос  цавуу авч хэрэглэдэг. Тиймээс тогтоц удаан, хүний нүдэнд торох, нүд хорсох, загатнах зовиур байхгүй. Ерөнхийдөө сормуусыг технологийн дагуу зөв зүйтэй хийвэл хүний нүдэнд тороод байдаггүй. 
-Суулгуулсан сормуус  хэд хоногийн дотор унаад дуусчихдаг талтай. Энэ тохиолдолд нөхөлт нь тусдаа үнэтэй байдаг болов уу. Ер нь сормуус суулгуулахад баталгаат хугацаа гэж байх уу? 
-Сүүлийн үед сормуусны цавуу тогтоц удаантай болсон. Манайх бол Оросоос захиалж авдаг, хамгийн сүүлийн үеийнх учраас найман долоо хоногийн тогтоцтой гэж ирдэг. Хоёр сар орчим гэж хэлж болно. Цавууны хугацаанаас хамаарч тухайн хугацаанд өөрөө салж унана гэсэн үг. Тэрнээс өмнө ч юм уу хүмүүс өөрсдөө сормуусаа салгуулахаар бол заавал мэргэжлийн хүнээр авахуулах ёстой. Гэхдээ хэчнээн 60 хоногийн хугацаатай ч гэсэн бага багаар унана. Энэ тохиолдолд ирээд нөхүүлээд байх боломжтой.
Дэрвэгэр сормуус бол 14 хоногийн дараа нөхөлт хийлгэхэд тохиромжтой. Сэргээгээд шинэ юм шиг болчихно гэсэн үг. Шулуун сормуус бол арчилгаа багатай учраас 20-30 хоноод нөхөлт хийлгэсэн ч болдог.
Манайх сайн бүтээгдэхүүнийг сайн аппараттай хавсарч, чанарыг эрхэмлэдэг
-Гоо сайхны салонууд маш олон бий. Тэгвэл тэднээс ялгарах танай давуу тал юу гэж хэлэх вэ?
-Миний анзаарснаар өндөр зэрэглэлийн салонууд Монголд гарын 10 хуруунд л багтаж байгаа. Өндөр зэрэглэл гэдэгт тухлаг орчинтой, сайн бүтээгдэхүүн, аппараттай салонууд л юм. Сүүлийн үед сайн бүтээгдэхүүнийг тохирох аппараттай хослуулж гоо сайхны үйлчилгээнд өндөр үр дүн үзүүлэх боломжтой болсон. “Ilash” студийн хувьд өндөр зэрэглэлийн  салонууд манайхаас ерөнхийдөө тансаг орчин, үнийн дүнгээр л ялгарахаар чанарыг барьж ажиллана. Учир нь дундаж түвшний хүмүүст чиглэсэн боломжийн үнэтэй байлгахын тулд тансаг орчныг хасаад, сайн бүтээгдэхүүнээ сайн аппараттай хавсарч, чанарыг эрхэмлэж, байгаа нь өөрөө том давуу тал юм. 
Манайх Солонгосын “TBM”-ийн үүдэл эстэй, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнийг манай хамтарч ажилладаг “Dalai beauty” салон нь албан ёсны эрхтэй борлуулдаг. Аппаратны хувьд арьсыг гүн цэвэрлэх, чангалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй Aqua peel, арьс чангалж өргөдөг аппарат болох Mary cohr(франц) аппарат ашигладаг. Энэ аппаратаар ионжуулах буюу арьсны ионы түвшинг тэнцвэржүүлдэг үйлчилгээ хийдэг. Ингэснээр хүний нүүр эмзэгших, гадны нөлөөнд өртөхөөс сэргийлэхийн зэрэгцээ эмчилж, унжсан арьсыг өргөж чангалдаг. Мөн Takara Belmont олон үйлдэлт аппарат, эмчилгээний шинэ технологи Carboxy CO2 үйлчилгээг үзүүлдэг.
Гоо сайхны үйлчилгээнүүд нь шат дараалсан гүн цэвэрлэгээ, алжаал тайлах толгой, цээж, гар, нүүрний цэгэн массаж болон тохирох аппараттай хавсарч хийгддэг. “Ilash” студийн эрхэм зорилго бол арьсаа арчлах, алжаал ядаргаагаа тайлах, сормуус суулгуулах, тураах багцад хамрагдах хүсэлтэй дундаж давхаргын эмэгтэйчүүдэд боломжийн үнээр чанартай үйлчилгээг үзүүлэх юм. Энэ бол манай давуу тал. 
-Тураах, галбиржуулах үйлчилгээтэй гэлээ. Шинэ жил дөхөж байгаа энэ үед уншигч бүсгүйчүүд маань ч бас жингээ хасахаар хичээж байгаа байх. Энэ талаар?
-Манай тураах, галбиржуулах үйлчилгээ нь саун, аппарат хавсарч хийгддэг. Модон саунд суусны дараа Солонгосын тураах аппаратыг целлют арилгах тосоор массажилж өгөөд дахин саунд сууна. Энэхүү үйлчилгээ нь курсээр 10 оролттой, целлют эрчимтэй арилгана. Нэг удаагийн оролтоор тойргийн хэмжээ 1-4 см хасна. Сүүлийн таван оролтоос жин эрчимтэй хасагдана. Курс дууссаны дараагаас 10 хоногт хайлсан өөх гадагшилж дуусна.
-Ярилцсанд баярлалаа, ажилд нь амжилт хүсье. 
Уншигчид маань "Ilash studio"-гийн талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна 88030700 утсаар холбогдох боломжтойг дуулгая. 
Эх сурвалж http://www.info.mn
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ