А.Баярцэцэг ”Шилдэг жүжигчин” шагнал хүртжээ
2019 оны 11 сарын 29
А.Баярцэцэг ”Шилдэг жүжигчин” шагнал хүртжээ

Мисс, жүжигчин А.Баярцэцэг гадны кино наадмаас "Шилдэг жүжигчин" шагнал хүртжээ. Энэ талаар тэрбээр "41 дэх удаагийн Флоренцийн Эмэгтэй кино уран бүтээлчдийн фестивалиас "Шилдэг жүжигчин" шагналыг хүртлээ. Амьдралдаа жүжигчнээр авч байгаа анхны шагнал болоод ч юм уу сэтгэл их хөдлөлөө. "Хөх тавилан" киноны зураг авалтын өмнөхөн үе хайртай хүмүүсээ ар араас нь алдсан миний амьдралын хамгийн гунигтай үеүдийн нэг байсан. Тэр бүх дурсамж энэ дүрийг бүтээхэд ашиглагдаж билээ. Бас аав, ээж, эмээ, өвөөгийн маань нутаг Говь-Алтайн Ээж хайрханд хийгдсэн уран бүтээл болохоор тэнгэр хангай ивээж, надаас хавь илүү, туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн олон уран бүтээлчид, жүжигчдийнхээ тус дэмээр бүтсэн дүр маань Монголынхоо нэрийг гаргалаа. Монголын кино урлаг мандан бадраг ээ" хэмээжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
А.Баярцэцэг ”Шилдэг жүжигчин” шагнал хүртжээ
А.Баярцэцэг ”Шилдэг жүжигчин” шагнал хүртжээ
А.Баярцэцэг ”Шилдэг жүжигчин” шагнал хүртжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ