“The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэв
2019 оны 11 сарын 29
“The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэв

Дуучин Николь Шерзингер  “The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэж байгаа тухай “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Бид эргэн ирж байгааг мэдэгдэхэд таатай байна. Аялан тоглолт ирэх онд Их Британид эхэлнэ” гэсэн байна. Нэгэн үе хөгжмийн ертөнцийг доргиож байсан тус хамтлагийн гишүүд болох Кармит Бачар, Эшли Робертс, Жессики Сатта, Кимберли Уайатт, Николь Шерзингер эргэн нэгдсэн бол дуучин Мелоди Торнтон энэхүү хамтралаас татгалзсан гэнэ. Ийнхүү “The Pussycat Dolls” хамтлаг тарснаас хойш арван жилийн дараа дахин нэгдэж байгаа аж. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ