Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
2019 оны 12 сарын 3
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны ирвэсийн арьсан гэр нь Сэцэн хан аймгийн /Одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг/ Хөвсийн Жонон бэйс Сангилигдоржоос 1893 онд VII Богд Жавзандамба хутагтын 25 насны сүүдэр тохиосонд зориулан энэхүү тугтамыг өргөжээ.

Энэхүү ирвэсийн арьсан гэр нь он цагийн эрхээр ихээхэн хуучирч, сэргээн засварлах шаардлагатай болсон байдаг. Улмаар АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн Жижиг төслийн уралдаанд Монгол улсаас шалгарсан АНУ-ын төрийн департаментын дэргэдэх Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны Соёлын өвийн төвийн санхүүжилтээр 2018-2019 онд Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд сэргээн засварлаж дууслаа.
Жонон бэйсийн хошуу нь Халх даяар алдартай үзэсгэлэнтэй сайхан уул, ус нь жигдэрсэн хамгийн баян нутаг байсан аж. Нутаг хошууныхаа шилдэг урчуудаар бүтээлгэсэн гоёмсог өвч бүрэн тавилгатай багана таван ханатай гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон гэдэг.
Гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээ зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл уран хийцтэй.
Монгол төдийгүй орон орны ирвэс нутагладаг бүс нутгийн арьс орсон нь гэрийн оёдол зүйдлээс харагддаг байна. Бага таван ханатай бүтэн сийлбэртэй, мөнгөн тоноглолтой нарийн сайхан хийцтэй энэ гэрийг бороо хур холдсон хуурай, сэрүүн улиралд барьж Богд гэгээн 10 хоногийн турш нямба бясалгал үйлддэг байв.
Хаалган дээрээ Түмэн наст буюу Хас хээтэй байдаг нь гэрийн эзэн урт удаан насалж үл чадагдахгүйн бэлгэднэ. Дөрвөн баганыг дөрвөн хүчтэний нэг болох луугаар ороолгож, унийг хорол эрдэнээр чимсэн нь Хүч чадал, ид хав, зориг тэвчээр шантрашгүй байдал, бат хамгаалалтыг бэлгэддэг байна. 

Эх сурвалж http://www.info.mn
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Богд хааны “ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР”-ийг сэргээн засварлалаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ