Х.Болорчулуун “төөрөв”
2012 оны 7 сарын 23
Х.Болорчулуун “төөрөв”
УИХ-д шинээр сон­гогд¬сон гишүүдэд Төрийн ордонд төөрөх гэдэг зовлон бий аж. Бүр зарим гишүүний туслах өрөөгөө олохгүй, өөр бусдаас тусламж эрсэн тохиолдол ч гарчээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-д сонгогдсон бие даагч гишүүд хэвлэлийн бага хурал хийхээр сэтгүүлчдийг урив. Ер нь иймэрхүү арга хэмжээ Төрийн ордны “Г” танхимд болдог. Товлосон цагаасаа Ц.Даваасүрэн гишүүнээс бусад нь хоцорлоо. Тэрбээр нөгөө хоёртоо хэвлэлийн бага хурал болох газрыг утсаар зааж өгсөн шигээ суутал УИХ-ын гишүүн С.Ганбаатар яаран орж ирээд “Мэдээлэл хийх танхимаа олох гэж нэлээн сандарлаа” хэмээн үнэнээ өчив. Харин Х.Болорчулуун гишүүнд утсаар заагаад ч хаагуур явах учраас олсонгүй бололтой, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга өөрөө очиж дагуулж ирснээр сая нэг юм бие даагчид бүрэлдэв.

Э.ДОЛГИОН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ