О.Ариунзул сэтгэлээ цэгцлээд, ажилдаа орлоо
2019 оны 12 сарын 3
О.Ариунзул сэтгэлээ цэгцлээд, ажилдаа орлоо

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон билээ. Тэгвэл түүний эхнэр О.Ариунзулд энэ мэдээ нэлээд хүнд туссан нь мэдээж. Анх Б.Амархүүг мансуурч байхдаа цагдаад баривчлагдсан тухай мэдээлэл гарахад О.Ариунзул гадаадад байсан бөгөөд эцсээ хүртэл нөхрийнхөө талд зогсоно гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Харин нөхөр нь хорих ял сонссон өдрүүдэд О.Ариунзул нөхөртэйгөө хамтдаа авахуулсан зургуудаа нийтэлж, санаж бас дэмжиж буйгаа илэрхийлж байв. Тиймдээ ч түүний онлайн найзууд нь сэтгэлийн хаттай байхыг захиж, хоёрхон жил хурдан өнгөрнө хэмээн ятгасан. Тэгвэл энэ ятгалаг үр дүнгээ өгсөн бололтой. Учир нь О.Ариунзул сэтгэлээ цэгцэлж, хэдийнэ ажилдаа эргэн оржээ. Үнэнч дэмжигчид нь модель бүсгүйг удахгүй загварын тайзнаа харах биз ээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ