Хүүхэд насны үе шатууд
2019 оны 12 сарын 4
Хүүхэд насны үе шатууд

Хүүхдийн хөгжил эхийн хэвлийд байхаас буюу ураг эхийн хэвлийд анх бүрэлдсэн цагаас эхэлж явагддаг гэж үздэг. Тэгвэл хүүхдийн насны үеүдийг Эхийн хэвлий дэх үе болон Төрснөөс хойшхи үе гэж үндсэн 2 том ангилалд хуваадаг байна.
Эхийн хэвлий дэх үеийг
1.Хөврөлийн хөгжлийн шат (2-3-р сар) ,
2. Ихсийн хөгжлийн шат (3-р сараас төрөх хүртэл) гэж ангилдаг.
Харин төрснөөс хойшхи үеийг хүүхдийн насны байдлаар дараах байдлаар ангилдаг байна. Үүнд:
1. Нярай үе (Newborn) - Амьдралын эхний 4 долоо хоног
2. Хөхүүл үе (Infant, нялхас) - 1 сараас 12 сар хүртэл
3. Сургуулийн өмнөх насны урд үе (Toddler) - 1наснаас 5нас
4. Бага сургуулийн үе (Gradeschooler) - 6наснаас 11 нас
5. Сургуулийн ахлах ангийн үе (Teen , өсвөр нас) - 12-18 нас хүртэл гэж ангилдаг байна.
Хүүхдийн эмч нар хүүхэд эхийн хэвлийд бойжих хугацаа болон хүүхэд 2нас хүртэлх хугацааг нэгтгэн "Амьдралын хамгийн чухал үе" буюу "АЛТАН 1000" хоног гэж нэрлэдэг. Энэ л 1000 хоногийн хугацаанд таны хүүхдийн НАСАН ТУРШИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛГЭЭ, ЗАН АРАНШИН бүрэлдэн тогтдог тул эцэг эхчүүд болон хүүхэдтэй харьцдаг эмч, мэргэжилтнүүд хүүхдийн насны үе шатууд болон тэдгээрийн онцлогыг мэдсэнээр хүүхдийг эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэхэд хэрэгтэй юм.

Хүүхэд асаргааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ