Монголын виртуозууд дэлхийд
2019 оны 12 сарын 4
Монголын виртуозууд дэлхийд
Л.В.Бетховены IX симфонийг 10 мянган үзэгч-найрал дуучинтай тоглоход монгол хийлч тэргүүлэх хөгжимчнөөр ажиллав. Хийлч Х.Санчир оркестрынхоо энэ жилийн тэргүүлэх хийлчдийн нэг аж. Жил жилд шалгаруулалтаар тодруулдаг юм байна. "Яг концертмейстер гэж хэлж болохгүй юм билээ. Vorspieler гэдэг. Эхэндээ ойлгохгүй байснаа, учрыг нь олмогцоо шалгалт өгөөд эрхтэй болсон. Энэ жил би оркестрынхоо Vorspieler. Дараа жил улирмаар бол дахин шалгалт өгөх ёстой. Олон улсын чанартай томоохон тоглолтуудад гадаадаас мастер хөгжимчид урьж Vorspieler-ээр залдаг" гэж Х.Санчир ярилаа. Тэрбээр "10 мянган хүн өөдөөс босоод ирэхэд арьс арзайж байдаг шүү" гэж инээлгэв.
Монгол хөгжимчин Осака хотын сонгодог хөгжмийн гол тайзнаа тэргүүлэх үүрэгтэй гурван үдшийн турш ажилласан тухай сонсох сайхан байлаа. Х.Санчиртаа амжилт. Мэргэжлийн багш Ж.Энхтуяад нь баяр хүргэе. Хүмүүс Санчираас "Хаана хөгжим тоглож сурсан бэ" гэж асуудаг байх. МОНГОЛДОО гэж нүүр бардам хариулж байгаа даа.
Монголын виртуозууд дэлхийд.

Тоглолтыг эндээс сонсоно уу.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ