“EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
2019 оны 12 сарын 4
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил

“Exclusive” компанийн коллекци “Гоёл 2010” наадмын шилдгүүдийн нэгээр шалгарснаар анх энэ брэндтэй танилцаж байлаа. Тухайн үедээ “Монгол брэнд гэчихээд яагаад гадаад нэртэй юм бол оо” гэж бодож байсан ч өнөөдөр “Exclusive”-ийг мэдэхгүй хүн ховор. Польш улсад сурч, ажиллаж, амьдарч байсан Г.Майцэцэг хэмээх бүсгүй 10 жилийн өмнө эх орондоо ирж, үндэсний үйлдвэрлэл эхлүүлсэн нь “Exclusive” брэнд юм.

Тэрбээр Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, “Made in Mongolia” шошготой бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэвтрүүлэх, дотооддоо импортыг орлох үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, дэлгэрүүлэх том зорилгын төлөө өдгөө ч зүтгэж явна. Түүний илрэл нь 10 жилийн ойгоо хэрэглэгчидтэйгээ хамтдаа тэмдэглэж, “Талархлын үнэ”-ээр бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа “Exclusive” брэнд билээ.

Дундаж амьдралтай хүмүүсийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг бараг л үлгэр. Учир нь манай улсад үндэсний гэх тодотголтой бүхэн тэнгэрт хадсан үнэтэй. Хэдхэн хоногийн өмнө дөө, “Black Friday” гээд бүгд л зад хямдарч байгаагаа баруун солгойгүй рекламдсан. Тиймээс зад хямдралаар ганц, нэг хувцас авчих санаатай үндэсний томоохон ноолууран эдлэлийн брэндийн дэлгүүрээр орсон юм. Харин өнөөх зад хямдрал бодит байдал дээр байгаагүйг дурдах нь илүүц биз. Хойд хэсэг нь бараг 40 хүрэхтэй үгүйтэй ноолуурын хольцтой, нимгэхэн хэрнээ урд хэсэг нь силкэн материал бүхий цамц зад хямдраад 200 гаруй мянган төгрөг гэх зэргийн л байлаа. Үнэндээ эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг хүмүүс тэр цамцыг аваад хаана, хэзээ өмсөх юм бүү мэд.

Бас нэгэн брэндийн LIVE-ын үеэр хэрэглэгч нь “Нэг ороолт малгай харсан юм аа. 120 мянга гэхээр нь хямдралыг нь хүлээж байгаад очтол 190 мянган төгрөгийн үнэтэй болчихсон байна” хэмээн гомдол мэдүүлж байх вэ дээ. Яг үнэндээ Монголд үндэсний үйлдвэрлэл нэг иймэрхүү л байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

“Exclusive”-ийн бүх бүтээгдэхүүн 50-70 хувь хямдарчээ

Тэгвэл хэзээд боломжийн үнийг санал болгодог “Exclusive” брэнд 10 жилийнхээ ойн хүрээнд бүх бараагаа “Талархлын үнэ”-ээр худалдаалж байгаа тухай “Фэйсбүүк” хуудаснаас нь мэдээлэл аваад дэлгүүрийг нь зорьсон юм. Эднийх зөвхөн одоо ч биш анх байгуулагдсан цагаасаа л хямд үнэ, бодит чанарыг хэрэглэгчдэдээ санал болгож ирснийг онцлох нь зүйтэй. Дэлгүүрт нь өдөр бүр шинэ загвар ирж байгаа гэсэн бөгөөд өвлийн улиралд өмсөх дулааны гэх тодотголтой цамц, хантааз, куртик анхны үнээсээ 50-70 хувь хямдарсан байна лээ. Байнгын үйлчлүүлэгчийн хувьд дулааны цамц, хантааз хоёр авч, энэ удаагийн худалдан авалтаа хийгээд гарсныхаа дараа үндэсний үйлдвэрлэлүүдийн “Хар баасан гараг”-ийн хямдрал тэнгэр, газар шиг ялгаатайг бодож амжсан.

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нэгэнтээ “Юань, долларын ханш өндөр байгаа ийм үед Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрхэн бодитой хямдарч болдгийг харуулах гэсэн юм. Үндэсний үйлдвэрлэл гэдэг үүгээрээ л импортын бүтээгдэхүүнээс ялгаатай байдаг. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа хүн бүр “Exclusive”-ийн хувьд үнэтэй хөрөнгө оруулагчид юм” хэмээсэн. Үнэхээр ч энэ брэндийг сонгоход зарим газраас ганц цамц авч хүрэхгүй мөнгөөр 2-3 ээлжийн хувцастай болоод гарчихаж болдгийг уншигчид маань андахгүй биз ээ. 

Анх УИД-ийн баруун талын шилэн хаалганы цаана “Exclusive”-ийн дэлгүүр байрладаг байсан бөгөөд шилний цаана харагдах загварлаг хувцаснууд аргагүй л харц булаадаг байлаа. Өдгөө тэд “Peace tower”-ын зүүн талд өөрийн нэрийн “Exclusive” нэрийн дэлгүүртэй. 

Хямд бүхэн чанаргүй биш

Брэнд гэдэг өөрөө харьцангуй ойлголт. Зарим нь үүнийг нэр хүндийн баталгаа гэдэг бол зарим нь хэрэглээ талаас нь хүлээж авдаг. Харин монголчууд сүүлийн үед брэнд шүтэж, гадны логонд ам.долларыг хэдэн мянгаар нь үрдэг болоод байгаа юм. Гэтэл үндэсний брэндүүд нь үнийн хөөрөгдөлд автаж, үүнийг нь масс бус тодорхой хэсэг нь л худалдан авч чадаж байна. Тэгвэл  “Exclusive” брэнд хар баасан гарагтай гараггүй өдөр бүр хямд үнийг санал болгодог. 

Гэхдээ хямд болохоор чанаргүй гэж ойлгож болохгүй. Учир нь энэ компанийн хувцсыг олон жил өмсөж байгаагийнх чанартайг нь хэлмээр байна. Дөрвөн жилийн өмнө тухайн үедээ 19000, 28000 төгрөгөөр авч байсан хоёр даашинзаа би одоо ч өмсдөг. Материалын хувьд элэгдэлд ороогүй, өнгөө алдаагүй, загвар нь хуучраагүй байж л байна. Уншигчид санаж байгаа бол 2014 онд Солонгосын алдарт жүжигчин Ким Бум Монгол Улсад ирэхдээ “Exclusive” брэндийн куртикийг сонгож байлаа. Тэгвэл яг тэр куртикний эмэгтэй загварыг танил маань өдгөө тав дахь өвөлдөө өмсөж байна. 

“Урагдаж элэгдээгүй, илч нь арилаагүй, дулаахан хэвээрээ байгаа” хэмээн ярьж байна лээ. Тухайн үед худалдаанд гарч байсан сөдөн куртикийг эднийх дахиж үйлдвэрлээгүй. Харин энэ жил нано дотортой, монгол загвартай куртикнүүд үйлдвэрлэсэн байна лээ. Өвлийн хүйтнийг даарахгүй давахыг хүсвэл дэлгүүрээр нь ороод гараарай. Үнэ нь мэдээж бас л хямд. Үнэтэй хувцас өмслөө гээд хүний үнэ цэн өсөхгүй. Эсрэгээрээ хямдхан хувцас өмслөө гээд үнэлэмж нь буурахгүй шүү дээ. Гол нь чанартай, загварлаг хувцсыг боломжийн үнээр эх орондоо үйлдвэрлэж байгаад нь “Exclusive” компанийн хамт олонд “BRAVO” гэж хэлье. 

“Exclusive”-ийн тэмцэл хамгийн зөв тэмцэл байсан

Мэдээж 10 жил тэдний хувьд дардан замаар алхаагүй. Дэлхийд “Made in Mongolia” шошготой бүтээгдэхүүнийг гаргах мөрөөдөл, зорилготой энэ үйлдвэрлэгчдийг хэрэглэгчид бид төртэйгээ хамтран хүнд байдалд оруулснаар тэд сүүлийн хэдэн жилийг үйлдвэрлэхэд бус тэмцэхэд зориулж өнгөрөөсөн нь харамсалтай. Яагаад хэрэглэгчид гэж үү? “Хямд бүхэн чанаргүй” гэсэн таны өрөөсгөл бодол үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд хамгийн эхэнд саад болсон. Тиймээс сэтгүүлчийн хувьд мөн хэрэглэгчийн хувьд эдний чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг дуулгая.

Түүнчлэн манай төрийн үйлдвэрлэгчдээ дэмждэггүйн харгайгаар бондын өр, татварын дарамт гээд үндэсний үйлдвэрлэлд халгаатай төрийн бодлогын “ачаар” энэ компани одоо хүртэл дансаа хаалгачихсан хэвээр байна. Ингэснээр гадны компаниудтай хамтран ажиллах олон ч гэрээ нь салхинд хийссэн юм билээ. Магадгүй бид тэднийг иймэрхүү жижиг зүйлсээр дарамтлаагүй бол тэд өдгөө дэлхийд алдартай брэнд болчихсон байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэд үйлдвэрлэлд зориулах ёстой үнэт цагаа тэмцэж өнгөрүүлж байгаа нь харамсалтай.

Гэхдээ “Exclusive”-ийнхэн гар хумхин бууж өгөхийг хүссэнгүй. Харин ч өдөр бүр загваруудаа шинэчилж, өдөр бүр хямд үнээр бэлэг барьж, маш олон хэрэглэгчтэй болж чаджээ. Үүний нотолгоо нь “Фэйсбүүк” дэх “Exclusive” хуудас руу энэ брэндээр гоёсон зургаа өдөрт хэдэн арваар нь илгээж байгаа хэрэглэгчдийнх нь зургуудаар нотлогдоно. Ямартай ч үйлдвэрлэл, тэмцэл дунд тэнцвэр алдалгүй урагшилж, өдгөө хөл дээрээ бат зогсож чадсан “Exclusive”-ийн хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.


Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
 “EXCLUSIVE” БРЭНД-Үйлдвэрлэл, тэмцэл дунд өнгөрүүлсэн 10 жил
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ