Ээлжит хуралдаанаар нийт 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2019 оны 12 сарын 5
Ээлжит хуралдаанаар нийт 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XVII хуралдаан болж нийт 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Мик актив-21” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг, “Ард санхүүгийн нэгдэл” ХК болон “Ард кредит ББСБ”-ийн хаалттай хүрээнд санал болгож буй өрийн хэрэгслийг тус тус бүртгэж, “Райнос инвестмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд брокер, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх, гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах зөвшөөрөл олгов. Түүнчлэн “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэлээ.  

Мөн “Тээвэр хөгжлийн банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, зарим даатгалын компанийн даатгалын бүтээгдэхүүн, бүтцийн өөрчлөлт, эрх бүхий албан тушаалтныг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нэр бүхий үнэт цаасны компани, хадгаламж зээлийн хоршоо,  ББСБ-уудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ