Магадгүй би буруу хүнээсээ хайр хүссэн байх...
2019 оны 12 сарын 5
Магадгүй би буруу хүнээсээ хайр хүссэн байх...
Магадгүй би буруу хүнээсээ хайр хүссэн байх
Магадгүй би бүтэхгүй хайранд дэндүү ууссан байх. . .

Чи намайг хайрласан юм шиг хайргүй явахад
Би чамайг хайрлаагүй юм шиг хайртай явсан
Чи надаар дутуугаа нөхөж аргацааж байхад
Би чиний дундхан сэтгэлийг нуур болтол дүүргэж явсан
Энэ бүхний эцэст би буруу хүнээ л хайрлаж байж
Энэ бүхний эцэст би болохгүй замаар л алхаж явж

Хажууд байгаа хэрнээ байхгүй юм шиг явахад чинь
Хажууд чинь байхгүй ч байгаа юм шиг явсан шүү
Хамтдаа байхдаа ч ганцаардуулахаас өөрийг өгөөгүй явахад
Хаяад одсон хойно ч ганцаардлаас чинь хуваалцаж ирсэн шүү

Одоо бодоход би хайргүй хүндээ л татагдаад байж
Одоо бодоход би хайран цагаа л дэмий үрж

Өөр нутгийн шувууг миний нутгийнх гэж эндүүрээд
Өөр хүний өмчийг миний өмч гэж андуураад
Өглөө оройн хооронд өдрийг байдгийг нь мэдсэнгүй
Өр зүрх шаналахаас нааш хүний чанарыг таньсангүй

Алдах л гэж би хуурамч чам руу тэмүүлээд байж
Алдах л гэж би бусдынхаа үгийг тоолгүй зүтгэж. . .

О.Батболд 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ