Х.Бадамгэрэл моделиудын ”толгойг цэнэглэнэ”
2019 оны 12 сарын 9
Х.Бадамгэрэл моделиудын ”толгойг цэнэглэнэ”

Топ модель Х.Бадамгэрэл өөрийн "Андра" моделийн агентлагаа байгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл модель бүсгүй өөрийн шавь нарынхаа тайзны алхаа, зураг авалтын поза-наас гадна мэдлэгт нь анхаарах гэнэ шүү. Учир нь загварын салбарынхан гадаад хэлний болоод бусад талын мэдлэггүйгээр сүүлийн үед нэлээд шүүмжлэл дагуулах болсон. Тэгвэл Х.Бадамгэрэл "Андрагийн моделиудын дунд илтгэлийн тэмцээн зохион байгуулахаар боллоо. Модель хүн гэдэг олон талын мэдлэг чадвартай байх ёстой ба зөвхөн тайзан дээрх төрх байдлаас гадна оюун ухааны хувьд зөв сэтгэдэг холыг хардаг, мөрөөдөлдөө үнэнч байж өөрийгөө хөгжүүлдэг байх нь чухал учраас удирдлагуудын зүгээс “Andra Edu” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний ажил болох илтгэлийн тэмцээнийг зохион байгуулна. Энэхүү тэмцээнд Андрагийн А В зэрэглэл болон бэлтгэл моделиуд, сурталчилгааны моделиуд бүгд оролцох үүрэгтэй ба түрүүлсэн моделиудаа Монголын англи хэлний академид дөрвөн cарын турш 100, 50, 30 хувийн IELTS TOEFL-ын ангид суралцах эрхээр шагнагдах болно. Хүүхдүүддээ амжилт хүсье ээ. Mанай салбарын бүрэлдэхүүн хэрхэн хөгжиж зөв мундаг байдгийг харуулж суралцацгаая" гэжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ