Э.Мишээл урлагаа санагалзав
2019 оны 12 сарын 19
Э.Мишээл урлагаа санагалзав

"Universe best songs" наадмын шилдэг оролцогчдын нэг дуучин Э.Мишээл гэр бүлийн амьдралдаа анхаарч, нэгэн үе урлагаас хөндийрсөн. Тэгвэл Э.Мишээл тайзаа санагалзаж эхэлсэн бололтой. Тиймдээ ч сүүлийн үед амьд хөгжмийн хамтлагтай нэгдэн, дуулж эхэлсэн гэнэ. Энэ талаар түүний эхнэр О.Цэнгэл "Манай хүн нэг хэсэг дуу хөгжимнөөс бүр хөндийрөөд өөрийн гэсэн старт-ап эхлүүлээд нэлээд завгүй байсан. Саяхнаас нүд нь сэргээд л гал цогтой болчихсон, хөлөнд нь хий ороод нэг биш ээ. Шинээр дурлачихсан юм шиг л дуу аялаад, орой бүр болзоотой юм шиг үсээ угааж аваад л гараад явчихна. Бид хоёр нэгнийхээ утас, ажил, халаас гурвыг ухаж төнхөөд байдаггүй болохоор нэг их асууж сурагласангүй, өөрөө хэлэхийг нь хүлээгээд л. Гэхдээ бас бүсгүй хүн юм чинь битүүхэндээ хардаастай. Тэгсэн утсан дээрээ бичлэг хийчихсэн үзүүлж байна шүү. Хоолойгоо нэлээд дасгаж хөгжимтэйгээ нийлсэн хойноо сонсгоё гэж бодоод удчихлаа гэв. Овоо хэдэн газар очиж дуулсан их л сайхан хүлээж авсан байна лээ. Ганцаараа дуулснаас ингээд амьд хөгжимтэй гарахаар тайз хүртэл тэврээд авах шиг болдог гээд хүүхэд шиг хөөрөөд ярихаар нь хайр хүрэв. Урлагт чин сэтгэлээсээ хайртай зүрх сэтгэл хүүхдээ санаж байгаа мэт л хөгжим, микрофоноо санадаг байх нь" гэжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Э.Мишээл урлагаа санагалзав
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ