Д.Сүхбаатарын талбайн ”Мөсөн коток” нээлтээ хийлээ
2019 оны 12 сарын 26
Д.Сүхбаатарын талбайн ”Мөсөн коток” нээлтээ хийлээ
“Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өнөө орой 18.00 цагаас Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Нээлтэнд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцсон юм. 

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдсан юм.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчилах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд  тэшүүрээр гулгах  боломжтой.

Мөн өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн хотхоныг байгуулж байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байгаа юм.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД дарна уу.

Эх сурвалж http://www.info.mn
Д.Сүхбаатарын талбайн ”Мөсөн коток” нээлтээ хийлээ
Д.Сүхбаатарын талбайн ”Мөсөн коток” нээлтээ хийлээ
Д.Сүхбаатарын талбайн ”Мөсөн коток” нээлтээ хийлээ
Д.Сүхбаатарын талбайн ”Мөсөн коток” нээлтээ хийлээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ