Алтан бэлзэг хуруунд чинь зүүх...
2020 оны 1 сарын 6
Алтан бэлзэг хуруунд чинь зүүх...
Б.Мөнх-Оргил хуудаснаас

Алтан бэлзэг хуруунд чинь зүүх
Азтай эрхэмд жаргал хүсье
Лусын гүнж чиний зүүдэнд
Луу хүлэглэн үүрээр очьё
Танан цагаан хүзүүнд чинь зүүх
Тансаг гоёл шүлэг минь болог

Алсын газраас чиний хуриманд
Арслан хүлэглэн үдшээр очьё
Намар цагийн анхны болзоо шиг
Навчис уйлуулан зүрхийг чинь тогшиё
Цэцэг ягаан уруулд чинь дуслах
Цэнхэр нулимс шүлэг минь болог

Эргэж учрахгүй хагацлын бүжгийг
Эхнэр болох найранд чинь хийе
Цээжинд энхрийхэн тэртээх өдрүүдэд
Цэг хатган хамтдаа эргэлдэе
Эмзэг нандин бүсгүйн жамаар
ЭЭЖ болсонд баяр хүргэе …
Ганцхан удаа чанга тэврээд
Гараас чинь тавихдаа жаргал хүсье …

Б.МӨНХ-ОРГИЛ
2020.01.06-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ