Цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаас нөхөн төлбөрөө авах боломжтой
2020 оны 1 сарын 8
Цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаас нөхөн төлбөрөө авах боломжтой
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол...” гэж заасныг үндэслэн даатгагчийн заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулсан, талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол даатгагч даатгуулагчдаас цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгоно.

Харин хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой даатгалын тохиолдолд холбогдох талууд эсвэл даатгагч цагдаагийн байгууллагад мэдэгдэж, асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай юм.

Даатгуулагч та Санхүүгийн зохицуулах хорооны 5126444, 51261275 дугаар утсанд хандаж даатгалын компанитай холбоотой аливаа санал, гомдлыг гаргах боломжтой.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ