Ээж охидын өдөрлөг болно
2020 оны 1 сарын 8
Ээж охидын өдөрлөг болно
Энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гаригт 11 цагаас Монголын хүүхдийн урлан бүтээх төв дээр “Ээж охидын өдөрлөг” болно. Өдөрлөгийн үеэр өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх юм. Мөн ээжүүдэд зориулан эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын хэв маяг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Энэхүү өдөрлөгийг эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны “Ласента” эмнэлэг , “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл”, “Алдарт эх” групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн урлан бүтээх төв” , Япон гоо сайхны брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэй худалдаалагч “Майлд косметикc” сүлжээ дэлгүүр ажиллаж байна. Мөн хамтран зохион байгуулагчаар хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлэгч “Хөөрхөн зүрх” ТББ оролцож байгаа юм байна. Өдөрлөгийн үеэр Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, Өвчин намдаах тасгийн их эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Б.Болормаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Түвшинтунгалаг,
“Майлд косметикc”-ын мэргэжлийн гоо сайхны зөвлөхүүд, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлэгч “Хөөрхөн зүрх” ТББ-ын мэргэжлийн сэтгэл зүйчид ээж, охидод зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Арга хэмжээнд оролцсон охидод “Майлд косметикc” ХХК-иас гарын бэлэг гардуулах бөгөөд бүх ээжүүдэд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг гардуулах юм байна.
Ээжүүд тэр бүр охидтойгоо илэн далангүй ярилцаж, бас тэдэндээ цаг зав гаргаж чаддаггүй. Тиймээс энэ өдрийг охидтойгоо хамт өнгөрүүлж, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, хамтдаа халуун цай кофе ууж, зургаа хамт авахуулж, охиндоо нэгэн сайхан дурсамжийг бүтээж өгөхийг хүссэн хүн бүрт энэ өдөрлөг нээлттэй.
#Такс 10.000 төгрөг. Энэ таксны мөнгийг зөвхөн ээжүүдээс авах бөгөөд хүүхдүүдэд үнэ төлбөргүй. Нэг ээж 10 000 төгрөгийн такс төлөөд хэдэн ч охинтойгоо оролцож болно. Таксны мөнгийг цай, кофе, хөнгөн зууш бэлтгэхэд зарцуулах юм.
#Таксны мөнгийг Хаан банкны 5024288063 тоот дансанд /Б.Баттуяа/ дансанд байршуулна. Та бүхэн нэр, утасны дугаараа заавал бичээрэй.
Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдлийн https://www.facebook.com/groups/407078663248515/ хаягнаас авах боломжтой. 
Харилцах утас:99115624

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ