Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас
2020 оны 1 сарын 15
Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас

Угаас энгийн л зүйлсийг уйгагүй давтсаны үр дүнд ханиаднаас салсан болохоор онцлог, шинэ, содон зүйл бүү хүлээгээрэй.
Нэг л орой унтахдаа 2 хүүхэд маань зэрэг халуурч хоноол 10-аад хоногын тасралтгүй ажил эхэлсэн. Би хэчнээн хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл байлгахаар хичээдэг ч гэлээ жаахан хэнэггүй талдаа хүн юм болохоор ганц нэг ханиагаад, шингэн нус нь гоожиж эхлэх үед заа зүгээр байлгүйдээ, өчнөөн тордож байгаа юм чинь дархлаагаараа даван туулчих байлгүйдээ гээд тоохгүй хэд хоносон биш буруудаж хоёулаа зэрэг ханиалгалт нь нэмэгдэж, өндөр халуурч хоёрхон хоногийн өдөр дуусдаггүй их цэртэй болсон доо.
Өөрөө эмч юм болохоор мэргэжлийн давуу талаа ашиглаад хүүхдүүддээ бүрэн үзлэг хийгээд, ягаан дэвтэртээ бичилт хийж, эмийн сангаас тохирох эмнүүдээ авсан. Өөрөө үзлэг хийсэн ч гэлээ ягаан дэвтэр дээрээ бичилт хийх нь дараа нь хүүхэд маань тэдэн настайдаа ингэж өвдөж байсан, ийм ийм зүйл хэрэглэж байсан гээд хархад амар нэг ёсондоо архив буюу эмч нарын хэлдгээр өвчний түүх үүсгээд хадгалаад авчихаж байгаа юм. Та эмчид очихдоо ягаан дэвтрээ заавал авч очиж байгаарай. Бас эмчийн тамга, гарын үсэгтэй бичилтгүй л бол зарим эмийг ялангуяа антибиотик олгохоо больсон. Эмийн сангууд энэ журмаа маш сайн мөрддөг нь талархууштай шүү.
Хүүхдэдээ вирусын эсрэг эм, хоёрдогч хүндрэлээс сэргийлж антибиотик, халуун бууруулах эм цөөн хоног, цэр шингэлж гадагшлуулах үйлчилгээтэй ургамлын гаралтай сироп, өндөр халуурч хоол ундандаа дургүй болсон тул хросол зэргийг хэрэглэсэн.
Эмээ уугаад хоёр дахь өдрөөсөө халуурахаа больж, гурав дахь өдрөөсөө хоол ундандаа арай гайгүй болж, шингэн зүйлээ өмнөх шигээ сайн ууж эхэлсэн.
Халуурхаа болих үед халдвартай үе дуусдаг тул, тав дахь өдрөөс нь хоол ундандаа хэвийн болонгуут нь багш нарт нь хэлээд цэцэрлэгт нь явуулж эхэлсэн.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ