Р.Анхням: Баярыг их хүндрүүлэхгүй л тэмдэглэж сурцгаая
2020 оны 1 сарын 22
Р.Анхням: Баярыг их хүндрүүлэхгүй л тэмдэглэж сурцгаая
Сар гаруйн дараа сар шинийн баяр болно. Жүжигчин Р.Анхням өөрийн цахим хуудсаараа дамжуулан сар шинийн баяраар үндэсний үйлдвэрээ дэмжихийг уриалжээ. Тэрбээр "За бүүр хэлмээр санагдаад хэл загатнаад болдоггүй ээ.
Бидний үндэсний уламжлалт сайхан баяр Цагаан сар сар гаруйн дараа болох нь ээ. Бүх хүмүүс л эрвийх дэрвийхээрээ бэлдээд эхэлж байх шиг байна.
НӨГӨӨ БЭЛЭГНИЙ АСУУДАЛ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань бас эрвийх дэрвийхээрээ бэлгээ гаргаад ирсэн байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье бүгдээрээ. Жишээ нь манайх бол харж байгаад мөнгөн доор тавьж өгөх юм нийтээр нь аваад тавьчихдаг. Тэгээд л дээр нь тавьж өгөх мөнгөний тоо нь нэмэгдэж хасагдаад явна. Мөнгөө харин 1000, 5000, 10000 болгоод эртхэн банкинд шинэ мөнгөөр солиулчих хэрэгтэй. Эсвэл сайхан дугтуй аваад дотор нь хийгээд өгчихвөл цэвэрхэн байдаг.Одоо чинь цаг өөр болсон. Сүүлийн үеийн залуучууд чинь тохирох саван шампунь, оймс гуталаа өөрсдөө өөртөө тохируулж сонгодог болсон.Тэгээд биднийг хаа хамаагүй юм бэлэглэхээр соёлтой хүмүүжилтэй нь дотроо яаж байгаан болдоо л гэж бодно соёлгүй нь бол шууд хэлнэ. Ер нь бол энэ баяр маань ах дүү амраг садантайгаа мэнд усаа мэдэлцээд хөгшдөө сайхан хүндэтгэдэг баяр болохоос мөнгө төгрөг, мах шөл бэлэг сэлтээр уралддаг баяр биш шүү дээ. Юм бэлдэж бэлэг өгч сурсан хүмүүст эхний нэг жилдээ жаахан эвгүй л санагдана сүүлдээ сурчихна. Өөрчлөлтөө өөрсдөөсөө л эхлүүлэхгүй бол ингээд л яваад байвал яваад л байна. Баярыг их хүндрүүлэхгүй л тэмдэглэж сурцгаая. Бид нар уг нь чадна л гэвэл чаддаг шүү дээ. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ!" гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ