Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 1 сарын 27
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

Мэндэлсэн алдартнууд:

1571 - Персийн халиф I Аббас 

1756 - Австрийн суут хөгжмийн зохиолч, сонгодог үеийн суут төлөөлөл Вольфганг Амадеус Моцарт 

1795 - Орчин үеийн хаалганы цоожлох системийг зохион бүтээсэн, Америкийн инженер Эли Уити Блэйк 

1859 - Германы эзэнт гүрний хаан II Вильгелм 

1893 - БНХАУ-ын хүндэт ерөнхийлөгч, нэрт улстөрч Соонг Чинг-Линг 

1903 - Нобелийн шагналт Швейцарын неврологич Жон Экклес 

1908 - Америкийн сэтгүүлч, сэтгүүл зүйн магнат Уиллиам Рендольф Хөрст 

1919 - "Алвин ба жирхнүүд" хүүхэлдэйн цувралыг санаачлагч Росс Багдасариан 

1921 - Оскарын шагналт Америкийн жүжигчин Донна Рийд 

1924 - Умард Киприйн анхны ерөнхийлөгч Рауф Денкташ 

1928 - Зүүн Германы Ерөнхий сайд Ханс Модроу

1932 - Дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга Борис Шахлин 

1934 - Францын 160 дахь Ерөнхий сайд Эдит Крессон

1936 - Нобелийн шагналт Америкийн физикч Самуел С.С.Тинг

1940 - Оскарын болон Эммигийн шагналт, Америкийн жүжигчин Жеймс Кромуелл
Молдав улсын хоёр дахь ерөнхийлөгч Петру Лукинши

1944 - Нобелийн Энхтайвны шагналт, Умард Ирландын тэмцэгч Мейрийд Магуэр
"Пинк Флойд" хамтлагын бөмбөрчин Ник Месон

1948 - ЗХУ-ын жүжигчин, балетчин Михайль Баришников

1965 - "Сайн эзэгтэй" цувралын од Алан Камминг

1974 - Олимпийн, Дэлхийн 20 удаагийн аварга, биатлоны домог Норвегийн биатлонч Оле Эйнар Бьёрндален

1980 - Их дуулгийн хоёр удаагийн аварга, Оросын теннисч Марат Сафин

Онцлох үйл явдал:

98 - Ромын эзэнт гүрний хаан ширээнд Траян суужээ.

1142 - Сонг гүрний цэргийн гарамгай жанжин Юүэ Фейг цаазлав.

1186 - Ариун Ромын эзэнт гүрний хунтайж VI Хенри, Сицилийн гүнж Констанстай гэрлэжээ.

1593 - Ватикан эрдэмтэн Жиордано Бруног шүүх долоон жилийн ажиллагааг эхлүүлжээ.

1695 - Оттоманы эзэнт гүрний султанаар II Мустафа суужээ.

1785 - АНУ-ын хамгийн анхны хувийн их сургууль болох Жиоржиа мужийн их сургууль байгуулагдав.

1868 - Бошиний дайн: Мейжигийн эзэнт гүрний босогчид эзэнт гүрний эсрэг бослого дэгдээжээ.

1869 - Бошиний дайн: Босогчдын удирдагч Токүгава Хоккайдо мужид Эзогын тусгаар улс байгуулж байгаагаа зарлав.

1880 - Америкийн аугаа зохион бүтээгч Томас Эдисон гэрлийн чийдэндээ албан ёсоор патент авчээ.

1911 - Манжийн цэргийн зүтгэлтэн Танг Зайлинг болон түүний баг “Цэргийн хэрэг явдлын газар” (Бингбейшуо)-ыг төвхнүүлэх зорилгоор Хүрээнд ирэв.

1921 - Манлайбаатар Ж.Дамдинсүрэн Гамингийн шоронд босоогоороо нас нөгчив. Тэрээр амьдралынхаа сүүлчийн 107 хоногийг хятадын шоронд өнгөрөөж хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөл байдал, хуучин тогтсон биеийн өвчнийг тэсвэрлэж чадалгүй 50 насандаа шоронд нас баржээ.

1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн нисэх хүчний наймдугаар дивиз Германы Вильгелмшавен 21 удаагийн халдлага үйлджээ. Энэ нь Америкийн арми Германы нутгийг бөмбөгдсөн анхны тохиол байсан юм.

1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ленинградын бүслэлт 900 хоногийн дараа дуусав.

1951 - АНУ-ын Засгийн газар Невада мужийн сонгогдсон талбайд цөмийн туршилт хийх зорилготой "Рейнжэр" ажиллагааг эхлүүлжээ.

1967 - АНУ-ын Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвд "Аполло 1" хөлгийн туршилтийн хөөргөлт бүтэлгүйтэж дэлбэрчээ. Үүний уршгаар сансарын нисэгч Гус Гриссом, Эдуард Уайт, Рожер Чаффи нар амиа алдсан юм.
Хүйтэн дайнаас болж хоёр талд хуваагдаад байсан АНУ болон ЗХУ Сансарын уудамыг судлах гэрээнд гарын үсэг зуржээ.

1973 - Вьетнамын дайныг дуусгах зорилготой Парисын энхийн хэлэлцээ дуусчээ.

1983 - Хоншү болон Хоккайдо арлыг холбосон усан доогуурх хонгил албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.

1996 - Хоморголон устгалд өртөгсдийг дурсах олон улсын өдрийг Герман улс анхлан эхлүүлжээ.

2003 - АНУ-ын Конгрессын номын сан түүхэн дурсгалт аудио болон видео бичлэгүүдийг сан хөмрөгтөө авч эхэлжээ.

2010 - 2009 онд эхэлсэн Гондурасын засаглалын хямрал өндөрлөж, улмаар Порфирио Лобо Соса Гондурасын шинэ ерөнхийлөгч болжээ.

2011 - Арабын хавар: Йемений нийслэл Санаа хотод 16 мянган хүн засаглалаа эсэргүүцэн жагсаж, Йемений хувьсгалыг эхлүүлэв.

2013 - Бразилийн Санта Мариа хотод орших нэгэн шөнийн клубт гал гарч 242 хүн амь насаа алджээ.

Эх сурвалж http://www.info.mn
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ