Б.Ариунаа: Стэп, аэробикээр хичээллэснээр биеийн галбир маш их засагддаг
2020 оны 2 сарын 5
Б.Ариунаа: Стэп, аэробикээр хичээллэснээр биеийн галбир маш их засагддаг

Эрүүл мэндийн яамнаас корона вирусээс хамгаалах үүднээс дасгал хөдөлгөөн тогтмол хийж, дархлаагаа дэмжин, эрүүл чийрэг байхыг уриалж байгаа билээ. Тиймээс фитнес заалуудын үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан “HR” фитнесийн хамт олон стэп, аэробекийн хосолсон ангийг шинээр нээн хичээллүүлж байгаа аж. Энэ талаар “HR” фитнесийн багш Б.Ариунаатай ярилцлаа. 

-Стэп, аэробикээр хичээллэхийн давуу талыг юу гэж хардаг вэ. Ер нь илүүдэл жинтэй хүмүүс жин хасахад арьс унжиж, сулрах нь бий. Стэп, аэробикээр хичээллэснээр ийм хүндрэл үүсэх үү?

-Миний хувьд стэп, аэробикээр дѳрѳв дэх жилдээ багшилж байна. Анх илүүдэл жингээ хасах зорилгоор стэп, аэробикээр хичээллэж эхэлсэн. Гэтэл хичээллэж байсан клубийн багш маань надад энэ тѳрлѳѳр багшлах санал тавьснаар багшаар мэргэшсэн. Энэ төрлөөр хичээллээд миний биед тодорхой ѳѳрчлѳлт гарч, үр дүнгээ үзсэн. Үүнийхээ дараа би төрөөд хэсэг амарч байгаад эргээд багшилж байна.  Эмэгтэйчүүд тѳрсний дараа маш их язарч таргалдаг. Харин миний хувьд тийм асуудал тулгараагүй нь стэп, аэробикээр хичээллэсний үр дүн гэж бодож байна. 

Мэдээж стэп, аэробикээр хичээллэсэн тохиолдолд илүүдэл жин маш сайн хасна. Арьс унжиж сулрах нь харьцангуй бага. Яах вэ, тухайн хүний биеийн онцлогоос шалтаалж өөрчлөлт орж болно. Гэхдээ стэп байнгын үсрэлттэй дасгал биш учраас арьс унжиж, сулрахгүй. Харин ч эсрэгээрээ хөлийн булчин, гуя шилбэ илүү чангардаг давуу талтай. 

-Охид, бүсгүйчүүд гуя шилбээрээ турах хүсэлтэй байдаг шүү дээ. Тэгвэл стэп, аэробикээр хичээллэснээр энэ асуудлыг шийдэж болох нь ээ?

-Стэп ер нь бол гуянд маш их ачаалал ѳгдѳг. Миний шилбэ анх майжиг байсан. Харин стэпээр хичээллээд засарсан. Ѳѳр дээрээ үр дүнг мэдэрчихсэн болохоор стэп гуя, ѳгзѳг, шилбэнд хамгийн сайн үр дүн ѳгдѳг гэдгийг онцолж хэлмээр байна. Анх би сонирхогчийн түвшинд суралцаж байгаад одоо энэ төрлөөрөө багшлаад явж байна.

Тэгэхээр өөр дээрээ гаргасан үр дүнгээ бусад хүмүүстэй хуваалцаж, сурсан мэдсэнээ зааж өгөх хүслийг маань “HR” фитнесийн хамт олон биелүүлсэнд талархаж байгаагаа хэлмээр байна. Хэдийгээр хичээл сургууль амарсан, олон нийтийн үйл ажиллагааг хориглосон ч фитнес заалууд үйл ажиллагаа явуулж байгаа нь маш чухал. Тиймээс танай уншигчдад хандаад энэ цаг үед идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэн дархлаагаа дэмжээрэй гэж уриалмаар байна. 

-Хөдөлгөөний дутагдалтай хүмүүс анх удаа зааланд ирж дасгал хийгээд ачаалал авахаар шантрах тохиолдол байдаг. Стэпээр хичээллэхэд ачаалал хэр вэ? 

-Ер нь хѳдѳлгѳѳнгүй удсан хүн хѳдѳлгѳѳн хийж эхлэхдээ булардаг. Тиймээс стэпээр анх хичээллэхэд ч буларна. Гэхдээ стэпийн давуу тал нь гэвэл, булраа нь амархан гардаг. Цээж, ѳгзѳг, гуя гэж ордог учраас бүх бие нэг дор булрахгүй. Ѳгзѳг орсон ѳдѳр нь ѳгзѳг ѳвддѳг эсрэгээрээ амрааж байх үедээ хэвлий ордог ч юм уу хэсэг хэсгээр ордог учраас бүх бие байнга ѳвдѳѳд байхгүй. Мэдээж стэп, аэробик илүү ачаалал ѳгдѳг. Тэр хэрээрээ биеийн галбир засахад маш үр дүнтэй. 

Эрэгтэй, эмэгтэй аль аль нь ороход биед эвтэйхэн хамгийн гол нь тээргүй болохоор хэн ч ороход хэний ч биед адилхан ачаалал ѳгдгѳѳрѳѳ давуу талтай, гоё санагддаг. Дээр нь хөдөлгөөний эвсэлтэй болно. Анх би тийм ч сайн байгаагүй. Харин тодорхой хугацаанд хичээллэсний дараа хѳдѳлгѳѳний эвсэл сайжраад биеийн бүтэц маш их ѳѳрчлѳгдсѳн. 

Түүнчлэн стэпийн дасгалыг гантелтай хийж болдог. Гэхдээ дѳнгѳж хичээллэж эхэлж байгаа хүмүүст бол гантел ашиглахгүй. Яагаад гэхээр хүмүүсийн гар сул байдаг. Тиймээс шууд гантел барьж болохгүй. Яваандаа ачааллаа нэмээд ирэхээр хүний мѳр, цээж тэгшрээд хѳх ѳргѳгддѳг. Тухайн хүнийхээ онцлогт тааруулж л ачаалал ѳгѳх нь зүйтэй.

-Хэдээс хэдэн насныхан хичээллэх боломжтой вэ?

-Миний харж байгаагаар 13 наснаас дээш бүх хүн хичээллэх боломжтой. Анх нэг эмч хѳлнийх нь үе ѳвдсѳн хүнд дээшээ доошоо буугаад алхаад бай гэж зѳвлѳгѳѳ ѳгснѳѳс анх стэп үүссэн гэдэг. Тэгэхээр хѳлний үе ѳвддѳг хүмүүст хамгийн тохиромжтой.

-Хүмүүс ямар нэгэн спортоор хичээллэхдээ тодорхой хугацаанд үр дүн гаргах хүсэлтэй байдаг. Ер нь стэпээр тууштай хичээллэхэд хэр хугацаанд үр дүнгээ үзэх боломжтой вэ?

-Хүн бүрийн биеийн онцлогоос үр дүн шалтгаална. Хѳдѳлгѳѳн аваад маш хурдан жингээ хасчихдаг хүн байдаг. Эсрэгээрээ урт хугацаа зарцуулах хүн ч байна. Тиймээс яг жингээ хасах зорилготой бол мэдээж тухайн хүний зүтгэлээс шалтгаална. Би заах ёстой хичээлээ заагаад зѳвлѳгѳѳгѳѳ ѳгѳѳд явна. Үүний дагуу дасгалаа хийгээд зѳвлѳгѳѳ дагаад явбал сард 5-7 кг хасах боломжтой. Би анх хичээллэж эхлэхдээ тэгж хасч байсан. Ѳѳр дээрээ мэдэрчихсэн учраас хүнд зѳвлѳѳд явахад амар. Мэдээж хооллолтын зѳвлѳгѳѳ ѳгнѳ. Хоол, хѳдѳлгѳѳнѳѳ зохицуулаад нойроо авчихад илүүдэл жин хасах бол тэвчээрийн л асуудал. 

Мэдээж анх ирж байгаа хүмүүс ачааллаа хараад шантардаг. Илүүдэл жин ихтэй анх дасгал хийж байгаа хүн бол анхандаа буларна, ачааллаа бага авна. Гэхдээ долоо хоноод зүгээр болчихно. Спиннингт явж байгаад стэп рүү шилжсэн хүмүүс хѳдѳлгѳѳнѳѳ аваад турахад хурдан байдаг. Стэпийн нэг давуу тал нь бол зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс анх ирж байгаа хүмүүс долоо хоноод амьсгаа задраад явдаг.

-Анги дүүргэлт хэр байх вэ?

-Анги дүүргэлт олон байх тусмаа багш хүмүүст хүрч ажиллах нь дутмаг учраас 8-10 хүн байхад болно гэж бодож байна. Энэ тохиолдолд хүмүүстэйгээ тулж ажиллахад ч амар. Манай фитнесийн шинээр нээгдсэн ангид элсэхийг хүсч байгаа хүмүүс байвал HR fitness “Фэйсбүүк” хуудсаар болон 96697979, 95098796, 80077520 утсаар холбогдох боломжтой гэдгийг хэлмээр байна. 
-Ярилцсанд баярлалаа, ажилд нь амжилт хүсье.

Эх сурвалж http://www.info.mn
Б.Ариунаа: Стэп, аэробикээр хичээллэснээр биеийн галбир маш их засагддаг
Б.Ариунаа: Стэп, аэробикээр хичээллэснээр биеийн галбир маш их засагддаг
Б.Ариунаа: Стэп, аэробикээр хичээллэснээр биеийн галбир маш их засагддаг
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ