Нэгж авахаар гэрээсээ гарсан эмэгтэй сураггүй болжээ
2020 оны 2 сарын 5
Нэгж авахаар гэрээсээ гарсан эмэгтэй сураггүй болжээ

Энэ сарын 20-ны өдөр 30 настай иргэн Нармандах Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчмын гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байна. Тэрээр нас өндөр аав, ээжтэйгээ амьдардаг бөгөөд нэгж авахаар гэрийнхээ ойролцоо дэлгүүр рүү гараад эргэж ирээгүй байна.

Аав ээж нь СХД-ийн Цагдаагийн хэлтэст охиныхоо талаар дуудлага мэдээлэл өгсөн ч тодорхой арга хэмжээ авахгүй байгаад нь гомдолтой байгаагаа хэлж байна. Түүнчлэн нас өндөр тул дорвитой хайж, арга хэмжээ авч чадахгүй байгаа аж.

Нармандах нь 2008 онд Увс аймгийн “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн шилдэг төгсөгч,  улсын орос хэлний олимпиадын 3-р байранд шалгарч, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд урилгаар элсэн суралцсан, элдэв муу зуршилгүй үлгэр жишээ хүүхэд гэдгийг аав ээж, ангийн хамт олон нь хэлж байна.

Тэрбээр гэрээсээ гарахдаа хар ногоон өнгийн малгайтай куртка, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал өмссөн байжээ. Түүнийг харсан, сураг гаргасан хүн холбоо барьж, туслахыг хүсэж байна.

Нармандахын ээж: 9018-9100

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ