Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 3 сарын 4
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр төрсөн алдартнууд:

895 - Хятадын Хан гүрнийг үндэслэгч Лиу Жиюань 
1519 - Моголын эзэнт гүрний хаан Хиндал Мирза 
1678 - Италийн хөгжмийн зохиолч, хийлч Антонио Вивалди 
1769 - Египетийн хаан Мухаммад Али 
1856 - Английн зураач, зохиолч Альфред Уиллиам Рич 
1862 - Швейцарийн одон оронч Жакоб Роберт Эмден 
1875 - Унгарын Ерөнхийлөгч Михали Кароли 
1901 - Сансрын нисэгчийн хувцсыг зохион бүтээгч Уильбур Р.Франкс 
1910 - Бразилийн Ерөнхий сайд Танкредо Невес 
1914 - "Цансан гуа ба долоон одой", "Пиноккио", "Дамбо" зэрэг кинонд зураачаар ажилласан, Оскарын шагналт зураач, найруулагч Уорд Кимболл 
1926 - "Эмвей" компанийг үндэслэгч Ричард ДеВос
1938 - Гвиней улсын ерөнхийлөгч Альфа Конде
1948 - Английн алдарт "Yes" хамтлагийг үүсгэн байгуулагч, басс гитарчин Крис Скүйр
1951 - Английн Ливерпүүл клубын домог, хөлбөмбөгч, дасгалжуулагч Кенни Далглиш
Холбоон бүгд найрамдах Югослав улсын 4 дэх Ерөнхий сайд Зоран Жижич 
1954 - Францын Ерөнхий сайд Франсуа Фийон
1956 - Монголын 23 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр
1982 - Америкийн хөлбөмбөгч Лендон Донован
Олимпийн хүрэл медальт, Европын аварга Оросын уран гимнастикч Людмила Ежова
1986 - Алдарт "Инстаграм" сүлжээг үндэслэгч Майк Кригер
1990 - Испанийн хөлбөмбөгч Фран Мерида
1992 - Аргентиний хөлбөмбөгч Эрик Ламела

Онцлох үйл явдлууд:

1909 - АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх зарлиг гаргаж, үүний хэрэгжилтэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Филандер К.Ноксыг хяналт тавиулж байхаар болов.
1913 - Балканын анхдугаар дайн: Грекийн арми Туркийн армитай тулалдаж эхлэв. Хоёр өдрийн дараа Грекчүүд ялалт байгуулсан юм.
АНУ-ын Хөдөлмөрийн яам байгуулагдав.
1917 - Монтана мужаас сонгогдсон Жаннит Ренкин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болжээ.
1933 - АНУ-ын Хөдөлмөрийн сайдаар Францес Перкинс томилогдов. Тэрээр АНУ-ын Засгийн газарт багтсан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн арми Клеймор цэргийн ажиллагааг эхлүүлж, Лофотен арал руу пуужин харважээ.
1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин Берлин хотыг өдрийн цагаар бөмбөгджээ.
1962 - Каледонын агаарын тээврийн DC-7 хөлөг онгоц Камерун улсаас хөөрсөн даруйдаа осолдож, 111 хүн бүгд амиа алджээ.
1974 - Америкийн алдарт "People" сэтгүүл анхны дугаараа хэвлэлтэд гаргав.
1976 - Их Британийн парламент Умард Ирландын автомонит мужийн Зөвлөлдөх зөвлөлийг албан ёсоор тараажээ.
1980 - Зимбабве улсын Ерөнхий сайдаар үндэсний хөдөлгөөний тэргүүн Роберт Мугабе сонгогдож, тус улсын анхны хар арьст ерөнхий сайд болсон байна.
1986 - ЗХУ-ын "Вега 1" сансрын хөлөг Хейлигийн сүүлт одны зургийг авч эх дэлхий рүү илгээв.
1996 - АНУ-ын Висконсин мужийн Веяавега хотод галт тэрэг осолдов. Аврам албаныхан 16 өдөр аврах ажиллагаа явуулсны дүнд 2,300 хүнийг аварч чаджээ.
2001 - Их Британийн Лондон хотод байрлах BBC телевизийн төв байранд бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг хүн маш хүнд гэмтэл авчээ. Уг халдлагыг Шинэ Ирландын бүгд найрамдах арми зохион байгуулсан болохоо хүлээсэн байна.
2002 - Афганистаны чөлөөлөх дайны үеэр маш доогуур нисэж явсан Америкийн нисдэг тэрэг осолдож улмаар Америкийн 7 цэрэг, Аль-Кайдагийн 200 цэрэг амиа алджээ.
2009 -Нидерландын Гааг хотноо байрлах Олон улсын гэмт хэргийн шүүх Суданы Ерөнхийлөгч Омар Хассан аль-Баширыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Түүнийг олон улсын гэмт хэргийн шүүх 2002 оноос хойш шүүн хэлэлцсэн юм.
2012 - Бүгд найрамдах Конго улсын нийслэл Браззавиль хотод олон удаагийн цуврал дэлбэрэлт болж 250 гаруй хүн амиа алджээ.
2015 - Украины босогчдын мэдэлд байх Донецк хотод байрлах Засядко нүүрсний уурхайд хий дэлбэрч 34 уурхайчин амиа алдав.
2018 - Британийн Тагнуулын газрын нууц ажилтан асан Сергей Скрипалыг охиных нь хамт Английн Салисбюри хотод хордуулжээ. Энэ үйл явдал Европын холбоо ОХУ-ын дипломат харилцааны маргааныг улам хурцалж орхисон юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ