Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 3 сарын 12
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1910 - Японы Ерөнхий сайд Охира Масаёши 
1911 - Мексикийн 49 дэх Ерөнхийлөгч Густаво Диаз Ордаз 
1917 - Америкийн кино зохиолч Миллард Кауфман 
1923 - Олимпын гурав, дэлхийн гурван удаагийн алтан медальт Норвегийн гүйлтийн тэшүүрч Хьлмар Андерсен 
1925 - Нобелийн шагналт Японы физикч Эсаки Лео
1927 - Аргентин улсын 46 дахь Ерөнхийлөгч Раул Альфонсин 
1942 - Сербийн домогт генерал Ратко Младич
1947 - Олимпын алт, дэлхийн зургаан удаагийн аварга Зөвлөлтийн хүндийн өргөгч
1948 - Греммигийн таван удаагийн шагналт, Кеннеди төвийн хүндэтгэлийн медаль, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонт дуучин Жеймс Тейлор
1949 - "Галзуу хурд" цуврал киног санаачлагч, найруулагч Роб Коен
1953 - Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Зөвлөлтийн бөх Павел Пинигин
1956 - Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Норвегийн цаначин Ове Аунли
1959 - Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Зүүн Германы чаргачин Михайл Уолтер 
1963 - Олимпын алт, мөнгөн медальт Бразилийн гүйгч Хоаким Круз
Олимп, Пан Америкийн аварга Америкийн усанд сэлэгч Кенди Кости
Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Йан Халловей
1968 - "Харанхуйн хөлөг баатар" киноны Харви Дент, "Олимпын уналт", "Лондонгийн уналт" киноны од, жүжигчин Аарон Экхарт
1979 - Олимпын аварга, хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Австралийн зүлэгний хоккейчин Жейми Дуайер
1987 - Олимпын аварга, дэлхийн долоон удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Жессика Харди
1994 - Америкийн дуучин Кристина Гримми

Онцлох үйл явдлууд:

1912 - АНУ-д Охидын скаут байгуулагдав.
1913 - Канберрагын өдөр: Австрали улс нийслэл хотоороо Канберраг зарлажээ.
1918 - Улаан Оросууд Хаант Оросын нийслэлээр 215 жил оршин тогтносон Санкт Петербург хотын нийслэл хотын статусыг буулгаж, Москваг нийслэл хотоороо дахин нэрлэв.
1921 - Туркийн тусгаар тогтнолын хөдөлгөөн Үндэсний их ассемблейг байгуулжээ.
1922 - Армени, Гүрж, Азербайжан улс нэгдэж Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Транскавказ улсыг байгуулав.
1928 - АНУ-ын Калифорни мужид орших "Гэгээн Френцис"-ын далан нурсаны улмаас үер бууж 431 хүн амиа алджээ.
1930 - Энэтхэгт Их Британи улс давсны худалдаан дээр ноёрхож байгааг эсэргүүцэн тэмцэгч Махатма Ганди тэнгисийн эрэг дагуу 200 миль газар "Давсны жагсаал"-ыг зохион байгуулав.
1933 - Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт ерөнхийлөгчийн хувиар анхны мэдэгдэлээ хийжээ. Тэрээр хүнд хэцүү цаг үед бүсээ чангалж, сэтгэлийн хатаар даван туулахыг уриалсан юм.
1934 - Эстони улсад төрийн эргэлт хийхийг завдсан Константин Патс, генерал Йохан Лайдонер нарыг аливаа нэг намд элсэж, улстөрд оролцох эрхийг бүх насаар нь хасчээ.
1938 - Германы цэргүүд Австрид гэнэт дайрч, эзлэн авав.
1940 - Өвлийн дайн: Финланд улс ЗХУ-тай Москвагын энхийн гэрээ гэгчийг байгуулж, дайнд холбоотон улс болж оролцохоор болжээ.
1942 - Номхон далайн дайн: Ява арлын тулаанд Австрали, Америк, Голланд, Британийн нэгдсэн команд ялалт байгуулж, Японы эзэнт гүрнийг хөөн гаргажээ.
1947 - АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман коммунизмыг өмгөөлж эхлэв.
1957 - Индонези улсын засаг Сухартогын гарт төвлөрч эхлэв.
1968 - Мауритиус улс Их Британиас тусгаар тогтножээ.
1971 - Цаг үеийн байдалтай холбогдуулан Туркийн Ерөнхий сайд Сулейман Демирел засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах баримт бичигт гарын үсэг зурав.
1992 - Мауритиус улс бүгд найрамдах засагтай болж, Үндэстнүүдийн холбоонд үлдэх шийд гаргажээ.
1993 - Энэтхэгийн Мумбай хотод цуврал дэлбэрэлт болсоны улмаас 300 хүн амиа алдаж, 100 гаруй хүн хүнд гэмтжээ.
Умард Солонгосын цөмийн хөтөлбөр: Умард Солонгосын удирдлагууд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэн орохтой холбогдуулан цөмийн туршилт үйлдсэн газар болон лабораторийг шалгах шалгагчдыг оруулахгүй байхаар болжээ.
1994 - Английн төв сүм анх удаагаа эмэгтэй санваартнуудыг авч эхлэв.
1999 - Варшавын гэрээнд нэгдэж байсан Чех болон Унгар, Польш улсууд НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэн оржээ.
2003 - Сербийн Ерөнхий сайд Зоран Диндич Белград хотноо халдлагад өртөн амиа алдав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар САРС буюу шувууны ханиад тархаж, аюултай нөхцөлд хүрсэнийг анхааруулжээ.
2004 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг тус улсын Үндэсний Ассемблей огцруулах шийд гаргав. Энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
2009 - Санхүүгийн холбогдох хууль зөрчин хөрөнгийн биржид арилжаа явуулсан гэх үндэслэлээр Бернард Медоффыг яллажээ.
2011 - Хүчтэй газар хөдлөлт болон цүнамигаас нэг өдрийн дараа Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын ойр хавьд цацраг идэвхит бодис алдагдаж эхлэв.
2019 - Их Британийн Ард нийтийн танхим Европын холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж 141 гишүүн татгалзжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ