Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 3 сарын 18
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1928 - Филиппиний 12 дахь Ерөнхийлөгч Фидель В.Рамос
1936 - Өмнөд Африкын хоёр дахь Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналт Ф.В.де Клерк
1956 - Олимпын хоёр, дэлхийн гурван удаагийн алтан медальт Шведын цаначин Ингемар Штенмарк
1959 - "Тав дахь махбодь", "Никита", "Алуурчин Леон", "Жанна ДАркын түүх" киноны найруулагч, ЕвропаКорп-ын захирал Люк Бессон
1964 - Олимпын тав, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшүүрч Бонни Блейр
1970 - Америкийн реппер, дуучин, жүжигчин Күийн Латифа
1978 - Олимпын алт, мөнгө, дэлхийн 10 удаагийн аварга Австралийн усанд сэлэгч Брүүк Хенсон
1979 - "Марүүн 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левин
1980 - Францын хөлбөмбөгч Себастиан Фрай
Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уран гулгагч Алексей Ягудин
1981 - Олимпын хошой аварга, дэлхийн есөн удаагийн аварга Норвегийн биатлонч Тора Бергер
Тив, Дэлхийн аварга Францын гүйгч Лесли Джон
1987 - Олимпын гурав, дэлхийн долоон удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Ребекка Сони

Энэ өдрийн онцлох үйл явдлууд:

1913 - Чөлөөлөгдөөд удаагүй байсан Тессалоники хотод Грекын хаан I Георг хаан халдлагад өртөн амиа алджээ.
1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданьелс орчимд Британи болон Францын армийн тэнгисийн цэргийн довтолгоон бүтэлгүйтэв.
1921 - Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын анхны ялалтыг авчирчээ. Энэ өдрийг Монголчууд Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Польш-ЗХУ улсын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулав.
1922 - Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Мохандас Гандид зургаан жилийн хорих ял оноожээ.
1925 - АНУ-ын Миссури, Иллиной, Индиана мужуудад хар салхи дэгдэж 695 хүн амиа алдав.
1937 - АНУ-ын Техас мужийн Шинэ Лондон хотын дунд сургуульд халдлага болж 300 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь хүүхдүүд байсан юм.
Испанийн иргэний дайн: Гуадалахарагын тулаанд Испанийн бүгд найрамдах арми Италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.
1938 - Мексикчүүд гадаадын болон дотоодын газрын тосны компаниудыг нэгтгэж "Пемекс" компанийг байгуулжээ.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Гитлер болон Бенито Муссолини нар хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин Альпын нурууг даван Франц, Их Британи руу цэрэг оруулахаар болов.
1942 - Дайны нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын засгийн газар Япон гаралтай америкчуудыг өөр газар түр байршуулж эхэлжээ.
1948 - Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргав.
1953 - Туркын баруун хэсэгт газар хөдөлж 265 хүн амиа алджээ.
1959 - Хавайг захирах гэрээнд гарын үсэг зурав.
1962 - 1954 оноос эхлэн Алжирт дэгдсэн иргэний дайн өндөрлөжээ.
1965 - "Восход 2" сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.
1968 - Алтан стандарт: АНУ-ын конгресс мөнгөний ханшийг тогтооход алтны хэмжээг ашиглахаар болжээ.
1970 - Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Кампожийн хунтайж Нородом Сиханукыг нутгаасаа хөөн гаргав.
1980 - Плетескийн сансрын 43 дахь хэсэгт "Восток-2М" пуужин түлшний асуудлаас болон дэлбэрч 48 хүн амиа алджээ.
1990 - Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулав.
АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хулгай АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
1994 - АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорватчууд энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
1996 - Филиппин улсын Күецон хотод байрлах шөнийн цэнгээний газар гал гарч 162 хүн амиа алджээ.
1997 - Туркийн нутаг дэвсгэрт ОХУ-ын "Антонов Ан-24" онгоц осолдож, хөлгийн багийн 50 гишүүн бүгд амиа алдав.
2014 - ОХУ-ын Төрийн Дума Крымын хойгыг газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.
2015 - Тунисийн нийслэлд байрлах Бардогийн үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэнв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ