Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 3 сарын 25
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1908 - Академийн наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын зургаан удаагийн шагналт Английн нэрт найруулагч Девид Лийн 
1914 - Нобелийн энхтайвны шагналт Английн хүний эрхийн төлөө тэмцэгч Норман Борлауг 
1936 - Олимпын хоёр удаагийн мөнгөн медальт Германы гүйгч Карл Кауфманн 
1937 - Америкийн түргэн хоолны "Домино Пицца" компанийг үндэслэгч Том Монаган
1947 - Английн домогт дуучин Элтон Жон
1958 - Олимпын аварга, Пан Америкийн наадмын хошой аварга Мариа Каридад Колон
1965 - Олимпын аварга, мөнгөн медаль, Европын аварга, Дэлхийн хошой аварга, Танхимын дэлхийн аваргын таван удаагийн аварга Беларусын өндрийн харайгч Стефка Костадинов
"Их хотын секс" киноны од Сара Жессика Паркер
1973 - Олимпын хоёр алт, нэг мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Австрийн уулын цаначин Микайла Дорфмайстер
1976 - Олимпын аварга, дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга Украины боксчин Володимир Кличко
1977 - Олимпын аварга Британийн завьч Эндрью Линдсей
1979 - Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Францын гүйгч Муриел Хөртис-Хурари
1984 - Америкийн дуучин Катерин МакФий
1986 - Америкийн сагсанбөмбөгч Кайл Лаури
1987 - Нигерийн хөлбөмбөгч Виктор Обинна
1988 - Олимп, дэлхийн мөнгөн медальт Австралийн уртын харайгч Митчелл Ватт
1989 - Английн хөлбөмбөгч Скотт Синклейр
1994 - Олимп, дэлхийн аварга Канадын цаначин Юстин Дүфуа-Лапойн

Онцлох үйл явдлууд:

1917 - Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн батлав.
Хаант Орос улс 1811 онд Гүржийн Ортодокс сүмийг хаах шийдвэр гаргаснаас 106 жилийн дараа эргэн нээжээ.
1918 - Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагдав.
1924 - Грекын хувьсгалын дараа Элленикийн бүгд найрамдах хоёрдугаар бүгд найрамдах улсыг Александрос Папанастасу байгуулжээ.
1931 - Скоттсборогын хөвгүүд хөдөлгөөний гишүүдийг Алабама мужид хүчингийн хэрэгт сэжиглэн баривчлав.
1941 - Югославын хаант улс Нацистын Герман тэргүүтэй сөргөлдөгч улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
1957 - Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгууллаа.
1965 - АНУ-ын Алабама мужийн Монтгомери мужийн Сельма хотод нутгийн удирдлагын ордны гадаа дөрвөн өдөр жагссан Мартин Лютер Кингийн тэмцэл үр дүнд хүрэв.
1969 - Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ.
1971 - Бангладешийн чөлөөлөх дайн: Пакистаны зэвсэгт хүчин Зүүн Пакистаны иргэдийн эсрэг "Гэрэлт цамхаг" цэргийн ажиллагааг эхлүүлэв.
1975 - Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудлан амиа алджээ.
1979 - АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрөв.
1988 - Братислав хотод Чехословакын коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулжээ.
1996 - Европын холбооны дарга нарын зөвлөл галзуу өвчтэй үхрийн махыг хоригох шийд гаргав.
2006 - АНУ-ын Сиаттл хотын Капитолын ордонд буутай этгээд халдаж зургаан хүн амиа алджээ.
Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал нийслэл хотод болжээ. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Эрх баригчид сөрөг хүчний тэргүүн Александер Козулин болон бусад жагсагчдыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн баривчилжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ