Энэ өдрийн зурхай
2020 оны 3 сарын 25
Энэ өдрийн зурхай
2020.3.25, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2020.3.25, Лхагва гараг
Наран ургах шингэх: 6.44-19.12
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ